Д.Трамп: Пхеньян АНУ болон БНСУ-ын хооронд “яс хаясан”

 “Пхеньяны эрх баригчид Вашингтон болон Сөүлийн хооронд “яс хаяж” эхэлсэн бөгөөд зөрчилдөөн үүсгэж магадгүй” гэж АНУ- ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. “Уоллстрийт журнал” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ Пёнчанд болох өвлийн олимпын үеэр АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн хамтарсан сургуулилтаа түр зогсоож завсарлага авсан нь Умард Солонгост нэг ёсны дохио өгсөн. Пхеньяны эрх баригчид Сөүл болон Вашингтоны харилцаанд сэв суулгах оролдлого хийж болзошгүй. Би тэдний оронд байсан бол ингэх л байсан. Мөн Хятад улс Пхеньянд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг ятгах тал дээр нааштай үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ Бээжингийн тал Умард Солонгосыг шахаанд оруулахын тулд илүү ихийг хийж чадна” хэмээн Цагаан ордны тэргүүн ярьжээ. Дашрамд өгүүлэхэд БНАСАУ Хамгён Пукто мужийн Пхунгери тосгон орчимд байрладаг цөмийн туршилтын талбайн баруун хонгилыг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлж эхэлсэн байна. Тухайн нутагт газар шорооны ажил идэвхтэй хийж буйг сансрын хиймэл дагуулаас авсан гэрэл зургаар баталжээ. Энэ нь БНАСАУ цөмийн туршилтын талбайг туршилт хийхэд бэлдэж зэхэж байгааг харуулж байна. Пхеньяны тал энэ талбайд 2017 онд 250 килотонны хүчтэй устөрөгчийн бөмбөг туршсан юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)