Бээжинд агаарын бохирдол 33 хувиар буурчээ
- 2018-01-15
- Дэлхий
- 0

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын бүсэд агаарын бохирдол огцом буурч байна. “Greenpeace” олон улсын байгууллагын тооцооллоор Бээжин, Тяньжин болон ойр орчмын 20 гаруй хотод агаар дахь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын агаар дахь агууламж өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурчээ. Бээжин хотод энэ үзүүлэлт хамгийн их буюу 54 хувиар буурчээ. Энэ нь БНХАУ- ын Засгийн газар өнгөрсөн онд олон сая айл, өрх, байгууллагын нүүрсны хэрэглээг зогсоож, байгалийн хийн хэрэглээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталсны үр дүн гэж шинжээчид тайлбарлаж байна. БНХАУ-д нүүрсний хэрэглээг хязгаарласнаас зарим айл, өрх дулааны хангамжаа алдаж, үйлдвэрүүд хаалгаа барихад хүрсэн байна. Хэдий тийм боловч агаарын бохирдлын эсрэг хатуу бодлого баримтлахаа амласан Хятад улсын дарга Ши Жиньпин цаашид ч нүүрсний эсрэг бодлогоо үргэлжлүүлэх төлөвтэй байгааг хөрөнгө оруулалтын судалгааны "Sanford Bernstein" байгууллагын шинжээчид онцолж байна.

Сэтгэгдэл (0)