Меган Марклын зургийг Букингемын ордонд залав

Английн хатан хаан II Элизабета Букингемын ордон дахь ажлын өрөөндөө ирээдүйн бэр Меган Марклын гэрэл зургийг байрлуулсан байна. Меган Маркл хунтайж Гарритай гэрлэхийн тулд жүжигчний карьераа албан ёсоор дуусгасан билээ. II Элизабета Норфолк гүнлэгийн Сандрингемийн ордонд зохиосон үдэшлэгт Меган Марклыг урьж, хатан хааны гэр бүлийн гишүүдтэй танилцуулжээ.

Меган Маркл хатан хаан II Элизабетын сэтгэлд нийцсэн талаар Британийн хэвлэлүүд онцолж байна. Хунтайж Гарри, Меган Маркл нарын хурим ирэх тавдугаар сарын 19-нд Виндзорын цайз дахь Гэгээн Жоржийн сүмд болно. Дашрамд өгүүлэхэд, хосын хурим Их Британийн эдийн засагт 677 сая ам.долларын ашиг авчрах гэнэ. Хааны удмын хуримын ёслолтой холбоотойгоор аялал жуулчлал, ресторан, зочид буудал, бэлэг дурсгалын худалдаа нэмэгдсэнээр тус улсын эдийн засаг өсөх аж.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)