Хятад “Нэг бүс нэг зам” санаачилгад 250 тэрбум ам.доллар төсөвлөв
- 2018-01-17
- Дэлхий
- 0

БНХАУ-ын Засгийн газар “Нэг бүс нэг зам” санаачилгын хөрөнгө оруулалтаа энэ онд бууруулахгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улсын тэргүүлэх хөрөнгө оруулалтын банк болох Хөгжлийн банк дээрх санаачилгад 250 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. Энэ нь Грек болон Финландын дотоодын нийт бүтээгдэхүүний 2016 оны үзүүлэлтээс ч өндөр дүн болж байгаа юм. Хонгконгт болж буй Азийн санхүүгийн чуулганы үеэр эртний “Торгоны зам”-ыг сэргээх төсөлд 2017 оны эцэс гэхэд 110 тэрбум ам.долларын зээл олгосноо БНХАУ-ын Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ху Хуайбан мэдэгджээ. Мөн тэрбээр БНХАУ ирэх таван жилийн хугацаанд 150 тэрбум ам.долларыг энэ төсөлд зарцуулж, хоёр их наяд ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг санаачилгад нэгдсэн улсаас импортолно гэдгийг олон нийтэд ил болгосон байна. 2013 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний дэвшүүлсэн энэ санаачилга нь Ази, Европ, Африкийн 60 гаруй улсыг хамраад байгаа төдийгүй олон улсад “Хятадын маршалын төлөвлөгөө” гэж нэрлээд байгаа юм.

Сэтгэгдэл (0)