Пёнчаны олимпын бамбар 2018 км аялна

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Өмнөд Солонгосын нутгаар аялсан олимпын бамбар нийслэл Сөүл хотноо иржээ. Сөүл хотын захирагчийн хэлж буйгаар Пёнчаны олимпын бамбар Сөүл хотоор 103 км аялах бөгөөд 600 хүнээр дамжих ажээ. 1988 оны Сөүлийн зуны олимпын наадмаар олимпын бамбар энд ирж байсан бол 30 жилийн дараа ийнхүү өвлийн олимпын бамбар асч байгаа юм.

Олимпын бамбар өнгөрсөн оны аравдугаар сард Грекийн Олимп уулнаас аяллаа эхлүүлж дараагийн сард нь Өмнөд Солонгост хүрэлцэн ирээд байсан юм. Өмнөд Солонгосын Жежү арлаас аяллаа эхлүүлсэн олимпын бамбар Бусан, Улсан, Кванжу зэрэг хотоор аяллаа үргэлжлүүлсэн. Олимпийн бамбар нь Өмнөд Солонгосын газар нутгаар 2018 км урт аялал хийхдээ 7500 хүний гар дамжих ажээ. Сөүл хотноо Олимпийн бамбарын аялал үргэлжлээд ирэх сард Пёнчан хотноо бадамлан асна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)