Дэлхийн тэргүүлэгч гүрнээр АНУ шалгарчээ
- 2018-01-23
- Дэлхий
- 2

Дональд Трампыг үүрэгт ажлаа хүлээн авсан эхний жилд АНУ-ын манлайлал олон улсад түүхэн доод хэмжээнд хүрч буурсан байна. “Gallup”-аас явуулсан судалгаагаар олон улсын тавцанд АНУ-ын манлайлал ердөө 30 орчим хувьтай байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ АНУ БНХАУ-ын ард буюу гуравдугаарт бичигджээ. Харин энэхүү жагсаалтыг Герман улс 41 хувийн үзүүлэлттэйгээр тэргүүлжээ. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын сүүлийн жилд тус улс олон улсад үзүүлэх нөлөөгөөрөө дэлхийд тэргүүлж байсан юм. Ийнхүү АНУ-ын манлайлал түүхэн доод түвшинд хүрэхэд ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ-ыг тэргүүнд тавина" гэсэн бодлогоо хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэж байна.
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авсны нэг жил өнөөдөр тохиож байна. Тэрбээр өнгөрсөн долоон хоногт Засгийн газрын гишүүддээ хандаж үг хэлэх үеэр “2017 он ололт амжилтаар дүүрэн байсан” гэдгийг онцолсон. Түүний хувьд кампанит ажлынхаа үеэр хэд, хэдэн чухал амлалт өгсөн. Эдгээрээс хэдийг нь хэрэгжүүлж, хэд нь хойш тавигдаад байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллүүд онцолж байна. Дональд Трамп өнгөрсөн онд АНУ-ын сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн нөлөө бүхий татварын шинэчлэл хийж, шүүх засаглалыг бүрэн шинэчлэн, Транс номхон далайн түншлэлийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан. Мөн Засгийн газрын агентлагуудын шаардлагагүй зардлыг танасан юм. Харин цагаачлалын асуудалд хатуу бодлого баримталж, “Obamacare” буюу Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн ч зорилтдоо хүрч чадаагүй юм.
Х.Заяа

Сэтгэгдэл (2)
(78.250.217.208)
chi 70 taidaa uls baitugai uuriiguu avch yavj chadah u uheree
(27.123.214.113)
salga ovgonoor udirduulsan uls yaj oodloh ve