Газрын тосны ханш тогтворжих төлөвтэй байна
- 2018-01-24
- Дэлхий
- 0

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак ОРЕС-ийн чуулга уулзалтын үеэр “Энэ онд газрын тосны үнэ олон улсын зах зээлд тогтворжих төлөвтэй байна. Хэсэг хугацаанд газрын тосны үнэ өсөхтэй зэрэгцээд АНУ- ын занар олборлогчдын үйлдвэрлэл нэмэгдэх төлөв гарсан. Хэдий тийм боловч “Гарц танах хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна гэж мэдэгджээ. Өнгөрсөн онд ОХУ-ын газрын тосны үнэ жилийн дүнгээр 30 орчим хувиар өссөн. Мөн газрын тосны өдрийн эрэлт 1.5 сая баррелиар их байсан нь шинжээчдийн таамгаас өндөр үзүүлэлт болсон юм. OPEC-ийн гишүүн орнууд газрын тосны гарцаа өдрийн 1.8 сая баррелиар танах шийдвэр гаргасан. Хэлэлцээрийн хүрээнд Саудын Араб болон ОХУ хамгийн их буюу өдрийн гарцаа 486-300 мянган баррелиар танажээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)