Шинзо Абэ: Хятадтай харилцаагаа сайжруулна
- 2018-01-25
- Дэлхий
- 0

Японы парламентын доод, дээд танхимын бүгд хуралд Ерөнхий сайд Шинзо Абэ засаглалынхаа талаар илтгэл тавьжээ. Тэрбээр Япон, Хятадын харилцааг шинэ шатанд хөгжүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэйг дурдсан байна. Шинзо Абэ Японы Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа зургаадахь удаагаа илтгэл тавьж буй нь энэ юм. Тэрбээр “Япон, Хятад улс нь бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хамгаалах чухал хариуцлагатай ор нууд. Японы тал Хятадтай тогтвортой, найрсаг харил цаагаа хөгжүүлнэ. Япон, Хятадын энхтайван, най рамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр тал эдийн засаг, соёл, аялал жуулчлал, спортын салбарын солилцоогоо эрчимжүүлэх хүсэл тэй байна. Япон, Хятад хоёр орны харилцааг урагш луулах замаар хөгжлийн шинэ шатанд гаргана” гэжээ. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар “Үндсэн хуулийн хяналтын хурлаар өөрчлөлт оруулах талаар судлан хэлэлцэж байна. Парламентын бүл гүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар парламентад бодит төсөл өргөн барихыг шаардаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Пёнчаны олимпын талаар “Токио болон Сөүлийн хооронд түүхийн асуудлаар санал зөрөлдөөн байгаа ч Өмнөд Солонгосын Пён чан хотод болох өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцоно” хэмээв. “Киодо” агентлаг энэ тухай уламжилснаар Өмнөд Со лонгосын тал Японы Засгийн газрын тэргүүнд нээлтийн ёслолд оролцох урилга илгээжээ. Хэдийгээр Өмнөд Солонгосын талаас урилга ирсэн ч гэлээ Абэ Шинзо нээлтийн арга хэмжээнд оролцох эсэх нь тодорхой бус байсан бөгөөд үүний гол учир шалтгаан бол Япон улс Солонгосын хойгийг булаан эзэлж байх үетэй холбоотой зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудал юм. Японы Засгийн газар 2015 онд Сөүлтэй тохиролцоо байгуулж асуудлыг эцэслэн шийдсэн гэж үздэг ч БНСУын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Засгийн эрхэнд гарснаар энэ асуудлыг дахин нарийвчлан судалж үзэхийг шаардсан. Мөн Японы эрх баригчид Абэ Шинзогийн олимпын нээлтэд оролцох эсэх асуудалд санал хуваагдаад байна. Зарим нэг нь "Хоёр талын харилцаанд сэв суусан ийм үед Пёнчаны олимпын нээлтэд оролцох хэрэггүй, тэгээд ч Токио 2020 онд зуны олимп зохион байгуулна. Пёнчаны өвлийн олимп үүнд огт хамаагүй" гэсэн байр суурьтай байна.
Тэгвэл бусад нь "Солонгосын хойгийн байдал хурцадсан ийм үед Сөүлтэй харилцаа холбоотой байх нь чухал" гэж үзэж байна. Шинзо Абэ Пёнчаны олимпын нээлтийн арга хэмжээнд оролцох то хиолдолд тэрбээр Ерөн хийлөгч Мүн Жэ Интэй уулзаж, зугаацуулагч эмэг тэйчүүдийн асуудлыг хөн дөж, Япон улсын байр суурийг биечлэн хүргэх зайлшгүй шаардлага гарна. БНАСАУ-ын эргэн тойронд бий болсон байдлыг зохицуулах хэтийн төлөвийг бас хэлэлцэж болох юм. Өвлийн XXIII олимпын тоглолт Өмнөд Солонгосын Пёнчан хотод ирэх сарын 9-нд болно. Хоёр орны харилцааг сайжруулах тухай Японы Ерөнхий сайдын мэдэгдлийн хариуд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь Ин “Япон улс Хятадтай гадаад харилцаагаа бүх чиглэлээр хөгжүүлэхийг хүсч байна. Хятад, Японы харил цаа тогтвортой хөгжих нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутгийн энх тайван байдалд ашигтай юм. Хоёр орны хооронд улс төрийн дөрвөн баримт бичиг, дөрвөн зарчимч нийтлэг ойлголтын үндсэн дээр найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой тохиож байна. Дипломат холбоогоо эрчимжүүлэн, ит гэлцлээ нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө нухацтай шийдвэрлэн, хоёр орны ха рилцааг зөв чиглэлээр хөг жүүлэхийг Японы талаас хүсье. Япон улстай зөв шилцөх, харилцан ашиг хүртэх зарчмын дагуу "Нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулж, бүс нутгийн улс орнуудтай хамт даа хөгжихөд Хятад улс бэлэн байна” гэжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)