Ж.Ассанжийн эрүүл мэнд доройтжээ
- 2018-01-26
- Дэлхий
- 0

Их Британи дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд орогнож буй Жулиан Ассанжийн эрүүл мэнд доройтсон талаар түүний эмч Сондра Кросби “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. "Ж.Ассанжийн зүрх үе үе өвдөх болсон нь бидний санааг зовоож байна. Тэрбээр өвдсөн бол Элчин сайдын яаманд эмчилгээ хийлгэх үү, эмнэлэгт хүргэгдэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй” гэж Сондра Кросби ярьжээ. Одоогийн байдлаар Эквадор улс Ассанжийг өвдсөн нь нотлогдсон тохиолдолд аюулгүй эмчилгээ хийлгэх, дүрвэгчийн статустайгаар Элчин сайдын яамны байранд эргэж ирнэ гэсэн баталгаа өгөхийг Их Британийн Гадаад хэргийн яамнаас хүссэн байна. Ж.Ассанж өөрийн үүсгэн байгуулсан “Викиликс” цахим хуудастаа улсын болон хувийн байгууллагуудын нууц материалыг нийтэлдэг. Тухайлбал, АНУ-ын Төрийн департаментын 250 мянган нууц баримт бичгийг цувралаар нийтэлсэн. Удалгүй түүнийг хүчингийн хэрэгт сэжигтнээр татсан бөгөөд Их Британиас шилжүүлэн өгөхийг Швед улс шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл (0)