Түүх хэзээ ч түүхийрдэггүй юм
- 2018-02-01
- Үнэн
- 11

Он жил улиран өнгөрөвч огт мартагдахгүй түүхэн үйл явдал гэж байдаг. Тэр үл мартагдах түүхэн явдлын нэгээхэн хэсэг нь ардын нам, ардын төрийг үндэслэн байгуулах ариун үйлсэд гойд онцгой үүрэг гавьяатайгаар оролцсон, ХХ зууны Монголын улс төрийн гарамгай зүтгэлтэн, эх оронч Д.Сүхбаатар билээ. Аймшиггүй чин зоригт аугаа их жанжин Д.Сүхбаатарын командалсан ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг Хятадын милитарист, гамин цэргээс чөлөөлсөн нь Монголын ард түмний зэвсэгт тэмцлийн анхны том ялалт бөгөөд энэ өдөр бол Монголын ардын армийн төрсөн өдөр мөн. Иймд өнгөрсөн онуудаас эхлэн Монголын ардын армийн төрсөн өдрийг “Монгол цэргийн өдөр” хэмээн тэмдэглэх болжээ. Д.Сүхбаатар ардын цэрэг армийн үндсийг анх тавьжээ. Түүгээр үл барам манай намын одоогийн төв хэвлэлийг “Монголын үнэн” нэртэйгээр анхны дугаарыг Эрхүү хотноо хэвлүүлэн гаргасан билээ. Д.Сүхбаатарын санаачилгаар түүний төрсөн газарт 1923 онд анх “Улаанбулан” нэртэй ший янгуу, жүжиг тоглодог газар байгуулагдаж, энэ нь манай орны соёл, урлагийн анхны гал голомт болсон түүхтэй. Хожмоо 1924 оны наймдугаар сард Төв хорооны тогтоолоор “Ардын үлгэр жишээ клуб” болжээ. Энэхүү алтан тайзнаас Ардын жүжигчин Л.Дашдэлэг, Д.Ишдулам, Д.Ичинхорлоо, Д.Дамдинсүрэн, Т.Хандсүрэн, З.Цэндээхүү, гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв, Ё.Шаравдоо, Янжинлхам, Б.Сийлэгмаа, У.Уранчимэг, алдарт жүжигчин Лувсанжамц, Цэрэнлхүндэв зэрэг олон алдарт гавьяатан төрсөн түүхтэй. Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэргийн даргын сургуулийг 1921 онд Нийслэл хүрээнд байгуулж, дунд тушаалын дарга нарыг бэлтгэх анхны төгсөлтийг 1922 онд хийж суралцагчдын тоог 150 болгон нэмэгдүүлж, 1923 онд мөн сургуулийг Цэргийн ерөнхий сургууль болгон өргөтгөсөн билээ.
1921 онд цэргийн яамны дэргэд харилцаа холбооны сургууль байгуулжээ. МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1925 онд Д.Сүхбаатарын нэрэмжит даргын сургуулийг Улаанбаатарт 60 сурагчтай байгуулж, Барон-Унгерн ба хятадын гамин цэргүүдийн Монголд орхин явсан “Дож”, “форд”, “Бикав” зэрэг цөөн тооны хэдэн машиныг нэгтгэн 1922 онд “Цэргийн авто-гарааш”-ийг анх санаачлан байгуулж авто-тээврийн үндсийг тавьж байжээ. Тэрбээр Монголын биеийн тамир спортын хөдөлгөөнийг үндэслэн байгуулагч мөн билээ. Спортын талаар гаргасан түүний 30-р тогтоол байдаг. Энэ тогтоол одоо манай спортын удирдах байгууллагуудын яаманд өлгөөтэй байгаа. Мөн жанжны санаачилгаар Монголын ардын армид анхны “Хүн эмнэлэг ариун цэврийн хороо” байгуулах тухай тогтоол гарсан билээ. Жанжин Д.Сүхбаатар бол цэгц, шулуун шударга, алсын хараа сайтай, улс орон, ард түмэн, намдаа чин үнэнч зүтгэлтэн байсныг нь түүнтэй хамран зүтгэж явсан олон нөхдийнх нь дурсамж дуртгалууд тод харуулдаг.
Д.Сүхбаатарын өөрийнх нь бичсэн захидал, гаргасан тогтоол, тушаал, бусад баримт бичгээс нь түүний улс төрийн үзэл бодол нь ил харагддаг. Түүний “Монгол Улсаа тэгш журамт, баян хүчирхэг болгох” хүсэл тэмүүлэл, үзэл баримтлал өнөө ч хуучраагүй төдийгүй энэ цагийн улстөрчдийн баримтлах зарчим мөн билээ. Зуун дамжих энэхүү тэмүүллийг жанжин Д.Сүхбаатар монгол хүн бүрийн зүрх сэтгэлд тухайн үед гүн шингээсний хүчинд Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болон Азийн цээжинд мандсан түүхтэй. Жанжин Д.Сүхбаатар “Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох үйл хэрэгт, оролцохдоо амь, биеэ үрэгдүүлэхийг үл хайхран зүтгэнэ” гэсэн тангаргийн үгийг хэлсэн юм. Орчин цагийнхан Монгол Улс хэзээд л ийм амар амгалан, энх тунх оршиж байсан мэтээр сэтгэж, өнгөрсөн түүхийн үнэнийг умартах нь их болжээ. Тэр тусмаа жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийг дурсах төдийхэн болсон нь харамсалтай. Зүй нь энэхүү түүхэн баатрын байгуулсан гавьяаг үр хойчийнхоо ой тоонд суутал магтан дурсч, өнөөдрийн гэрэл гэгээт амьдралын үндсийг тавьсан эрхэм хэмээн онцлон өвлүүлж байх ёстойсон. Түүх хэзээ ч түүхийрдэггүй жамтай. Өнгөрсөн түүхээ умартагчид бол ойд төөрсөн сармагчин лугаа адил хэмээн мэргэдийн хэлсэн үгийг энд эшлэхийг хүслээ.
О.БААТАР

Сэтгэгдэл (11)
үнэн (182.160.2.126)
Богд 1911 онд тусгаар тогтнолыг зарласан,энэ нь тийм амар байгаагүй,амиараа дэнчин тавьж гавьяа байгуулсан.Харин тусгаар тогтнол оо хамгаалах ямар ч хүч байгаагүй.Хятад цэргээ оруулаад л бүх юм дуусах байсан.Яг энэ эгзэгтэй үед оросын төлөөлөгч Коростовец монголчуудтай 1912 худалдааны гэрээ байгуулж ,тусгаар тогтнолыг хагас дутуу хамгаалсан,гэрээ байгаагүй бол Хятадын дотоод муж болох байсан-ямар ч авралгүй.Орос улс 1919 онд суларсныг далимдуулаад халхыг эзлээд дотоод муж аа болгосон,Халхууд өөрсдийн хүчээр гаминг хөөх ямар ч хүч байгаагүй,ямар ч улс монголын авраачээ гэсэнэ гуйлтыг тоогоогүй.Яг энэ аймшигтай үед Барон Унгерн хил нэвтэрч 9 удаа том тулалдаан хийж нийт Ар монголыг чөлөөлч хятадуудыг засаг захиргаатай нь хамт хөөсөн.Ингэж монгол дахин тусгаар улс болсон.Удалгүй ЗХУ довтолсноор большевикууд Унгерныг бүрмөсөн цохихоор цэргээ оруулж МАН-ыг засгийн эрхэнд гаргасан.Ингэж Ар монгол ЗХУ-ын хамгаалалт ба халамжинд орсон.Большевикууд орж ирээгүй байсан бол дахиж гамин орж ирээд монголыг алах байсан.Сталин хувиаасаа зүтгэл гаргасаар байгаад 1946 онд Монголыг тусгаар улс болгосон.Үнэн түүх ийм байна.
Цагаан-Өвгөн (103.229.123.170)
Өнгөрсөн түүхийг түүхчид оросын эрх ашигт тааруулж бичиж эрдэмтэн хэмээх нэр зүүсэн шүү дээ. Богд, Барон, Бодоо, Данзаны хаана нь ч үл хүрэх этгээд бол Сүх гэгч буриад юм шүү дээ. Нэр нь Сүхбаатар биш шүүдээ. Тэр этгээд улс төрийн жүжгийн злохиолын нэг баатар шүү дээ.
(202.131.243.186)
Түүний байгуулсан гавьяаг бүдэгрүүлэх аль болох мушгин гуйвуулж хэн нэгэнд наах гэсэн оролдлогыг америкийн үзэл суртлаар тархиа мөлчийтэл угаалгасан ардчилсан эрлийз хурлийзуудын атаа хорслоор дүүрэн бичсэн комментуудаас харж болно. Түүний шарил дээр хичнээн их хог овоолсон ч түүхийн үнэний салхи тэднийг арчин арилгах болно
баабар (182.160.38.59)
монголд үндэсний баатарлаг удирдагч байгаагүй харин ч түвд лам барон хоёр л монголыг хамгаалсан гэж цуурхал тарааж үнэмшүүл. маанаг монголчууд ха ха ха . маанаг батүүл сосорбарам хоёрыг ашиглах хэрэгтэй.
ард түмэн (182.160.38.59)
ардчилсан гаминг цавчих Сүхбаатар шиг шинэ жанжин хэрэгтэй байна.
(66.181.187.254)
Тэхээр 1920-1932 оны хоорондох монголын нутаг дэвсгэр дээрх улс төрийн үйл явц бол цөм Улаан Оросын Коминтерны явуулсан бодлого, операци байсан бөгөөд тухайн хугацааны хоорондох Монголын улс төрийн зүтгэлтнүүд тэрчлэн Сүхбаатар нар нь коминтерны хүүхэлдэй, ашиглах хэрэгсэл нь болж байжээ. Энэ хугацаанд эх орон, нийтийн эрх ашигийн төлөө дуугарсан болгон буруудаж хилмэгдсэн байдаг. Бид хүчээр тэр суртал ухуулга, зохиомол түүхэнд нь итгэхээс өөр аргагүй байсан хэрэг. Хүний 3 үеэрээ тархиа угаалгахаас өөр арга байгаагүй. Сүхбаатар гэж ийм л эмгэнэлтэй жүжгийн баатар юм. Уг хүн нь зайлуул эх орноо гэсэн бодолтой жирийн нэг бодь эр хүн байж. Чингисийг бодвол бичиг үсэгт тайлагдсанаас өөр ямар ч ид шидгүй цэргийн хүн. Харин хүйтэн дайны буянаар тусгаар тогтнолоо олж, ардчилсан дэглэмээр замнасан өнөөгийн эрх чөлөөт Монголын иргэн бидэнд энэ урьдын коммунист суртлаар тархиа угаалгах ямар ч шаардлага тэрчлэн алба байхгүй юм. Хэдийгээр өнөөдөр ч гэсэн бид Оросуудын нөлөөнөөс бүрэн ангижирч чадаагүй ч гэсэн өөртөө эзэрхэх бүрэн эрхтэй хэвээр бөгөөд дотоодын ба гадаадын аливаа хэрэгт тусгаар тогтносон улсын иргэний итгэл үнэмшлээр хандаж, өөрийн улсын үзэл санааг нийт хүн төрөлхтний өмнө тавин хэлцүүлж, үүнийгээ батлах хамгаалах бүрэн боломжтой болсон билээ.
(66.181.187.254)
Барон нь Хүрээг гамингаас үнэнхүү чөлөөлж өгсөн ачтан бөгөөд эндээс Хятадууд 2 замаар бутран зугтаажээ. Нэг хэсэг нь шууд урагш чиглэж зугтаад Чойр орчимд Бароны цэрэгт гүйцэгдэн бут ниргүүлсэн. Харин 2000 гаруй гамин цэрэг Оростой дипломат шугамаар зөвшөөрөл хүсэн хойд боомтоор хил гарахаар Хиагтад түр үүрлэн байсан. Сүхбаатарын удирдсан ардын цэрэг гэгч цөөхөн хэдэн хүмүүс энэ гол хүчтэй бус цөөн тооны цэргүүдтэй тулгаралт маягийн тулаан хийсэн. Яаж ч бодсон кино зохиол дээр гардаг шиг тийм сүртэй тулаан болох үндэсгүй байдаг. Үүнтэй давхцан Оросоос зөвшөөрөл ирж дээр дурдсан тооны цэрэг ба жирийн дотор иргэд хойд хилээр эсэн мэнд гарч явсан. Тэднийг оросын цэргүүд 2 улсын гэрээний дагуу аюулгүй байдлыг нь ханган Манжуурт хүргэж өгчээ. Нөгөө талаас аваад үзвэл хил орчимд нь манай кинонд гардаг шиг томоохон тулгаралт, дажин өдүүлэхийг тухайн үеийн орос гүрэн аль ч хөршдөө хэрхэвч тэвчихгүй нь бодит үндэслэл юм. Тэхээр хожим нь түүхэнд шургуулсан энэ бүх зохиомол хувьсгалт түүхэн баримт бол улаан Оросын цэрэг хүрээнд нэвтэрсэн байдлыг олон улсын тавцан дээр аргагүй зөв зүйл мэтээр ойлгуулахад өнгөлөн далдлалт төдий л зүйл байж. Чухамдаа гэвэл өнөөгийн Украйн, сирийн нутагт Оросууд нэвтэрсэнийг зөвтгөх гэсэнтэй адил үйл явдал өрнөжээ гэж ойлгож болно. Тэд бол одоо засгийн газрынх нь хүсэлтээр гэж энэхүү балмад ажиллагаагаа тайлбарладаг. Зүтгэдэг. Тухайн үед ч бас иймэрхүү л үйл явдал болжээ.
(66.181.187.254)
Харин ч түүний тухай баримт ил болох тусам хүмүүс ямар айхтар хууртагдаж явснаа ойлгон аль болох чимээгүй байхыг эрхэмлэх болжээ. Хууртагдсанаа мэдэх үнэхээр эвгүй юм билээ. Аль болохоор тэр сэдвээр дахиж ярихгүй байхыг боддог. Хүний л байгалийн дадал юмуу даа. Энэ бүх хувьсгалч түүх нь Сүх гэгч тэр хүний буруу биш зайлуул. Алс хүн нь бол жирийн л нэг бодь байсан юм билээ. Гэтэл улаан оросууд түүнийг үхсэнээс хойш үзэл суртлын туг болгосон нь энэ бүх домог түүх бий болоход хүрчээ. Хувьсгалт түүх, үзэл сурталжсан аман яриагаар бол Сүхбаатар 1920-1921 оны хооронд 200 шахам дайн тулаанд орсон тооцоо бий. Гэтэл ийм байх боломж огтгүй. Кино туужуудаар бол тэрээр монголын эрх ашигийг төлөөлөн Англи, Америк, Япон тэрчлэн Европын орнуудын төлөөлөгчидтэй маш өргөн хүрээгээр харилцаж эдийн засаг улс төрийн бүхий л хүрээнд цэц булаацалдаж санал солилцсон байдаг. Гэвч уг хүн нь улс төр эдийн засгийн талаар ямар ч ойлголтгүй байжээ. Ленинтэй биечлэн уулзсан гэж туудаг. Зурмал зураг нь хүртэл байдаг биз дээ? Мөн түүнчлэн тэрээр хувьсгалт Монголын тагнуулын байгууллагын үндсийг тавьж, өдий төдий агентуудад нууц даалгавар өгч гаргасан ба ямар шидээр юм бүү мэд үхсэнээсээ хойш энэ сүлжээнд хяналтаа тавьж байсан байдаг. Хиагтыг чөлөөлөх явдал огт байгаагүй бөгөөд энэ нь сүүлд зориудаар Оросууд зохиож өгсөн баримт юм.
Zochin (202.9.41.30)
Tiimee. Ene huniig martaj ul bolno. barag 9-r sariin 1-nd D. Suhbaatariin namtar tuuheer hicheel ehluulj bsan ch bolno. Harin suuliin ueiin ardchilagchid het tuilshirch Suhbaatar bol MAN-iin hun, Ezen Chinges bol AN-iinh geh holgui bgaa ni haramsmaar. Barag zarim ni 90onii ardchilsan huvisgaliig jinhene huvisgal gej helj baihtai taarch bailaa. 11, 90onii huvisgalaas iluutei 21 oni huvisgal bol jinhene tusgaar ulsiin toloo ami bie ul hairlan zutgesen ahmad ueiin maani temtsel baisan shuu de.
(202.9.43.20)
Сүхбаатар бол гарамгай баатар, богино нас лах хугацаандаа Бат-Үүлээс мянга дахин ихийг гүйцээсэн эр.
зочин (66.181.190.217)
Нам байгуулахад оролцсон хүн.гэхдээ энэ нам биш өөрийн бодож сансана нам бол өөр байсан шүү.намын суурийн тавилцсан юм даа. Өөрөө байсан бол ийм нам наманцарууд бий болгохгүй бсан бх