Умард Солонгост 60 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл нүүрлээд байна

ЖЕНЕВ. /Эн-Эйч-Кэй/. Энэ онд Умард Солонгост 60 мянган хүүхэд хоол тэжээлийн архаг дутагдалд орохоор байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ анхааруулжээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, 2018 онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай улс орнуудын талаар ЮНИСЕФ энэ долоо хоногийн мягмар гарагт Швейцарийн Женев хотод мэдээлэл хийсэн байна.


ЮНИСЕФ-ийн албаны хүмүүс хэлэхдээ “2018 онд Умард Солонгост 18 сая хүний хүнсний аюулгүй байдал алдагдаж, 5-аас доош насны 60 мянган хүүхэд хоол тэжээлийн архаг дутагдалд орох эрсдэлтэй байна. НҮБ-ын хориг арга хэмжээ нь Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хамаагүй хэдий ч бензин  түлшний үнэ өндөр байгаа нь тус улсад хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүн хүргэхэд хүндрэл учруулж байна” гээд, тус улсын хүүхэд багачуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 16.5 сая ам.доллар хандивлахыг  олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

 

Г.Доржханд

МОНЦАМЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)