Пхеньян 13 иргэнээ эргүүлэн өгөхийг шаарджээ

 Хятад улс дахь Умард Солонгосын нэгэн зоогийн газарт ажиллаж байгаад Өмнөд Солонгос руу зугтсан 13 хүнийг шилжүүлэн өгөхийг Пхеньяны эрх баригчид Сөүлээс шаардсан байна. Женев дэх Умард Солонгосын Төлөөлөгчийн газрын мэдээлснээр “Манай улсын 13 иргэнийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр, яаралтай шилжүүлэн өгөхийг Сөүлээс шаардаж байна” гэжээ. Умард Солонгосын мэдэгдэлд “Өмнөд Солонгосын тагнуулынхан энэ хүмүүсийг хууран мэхэлж, хулгайлсан” гэжээ. Мөн энэ хүмүүсийг аль болох хурдан эх орон руу нь буцаахын тулд байж болох бүх арга хэмжээг авахыг НҮБ- ын Хүний эрхийн дээд комиссарын газраас Женев дэх Умард Солонгосын Төлөөлөгчийн газар шаардсан байна. Умард Солонгос урьд нь Өмнөд Солонгос болон НҮБ-д энэ асуудлаар шаардлага хүргүүлж байсан юм. Шаардлага тавиад бараг хоёр жил өнгөрч байгаа хэдий ч энэ асуудал шийдэгдээгүй учир дахин шаардаж байна гэж Умард Солонгосын мэдэгдэлд дурджээ. Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 4-нд болох хоёр Солонгосын урлагийн тоглолыг цуцалсан байна. Умард Солонгосын төв телевизээр “БНСУ-ын хэвлэлүүд Пёнчаны өвлийн олимпод оролцох Умард Солонгосын багийн тухай мэдээллийг гуйвуулж, Пхеньяны дотооддоо тэмдэглэж буй үйл ажиллагааны талаар худлаа таамаг дэвшүүлсэн тул хамтарсан тоглолт зохион байгуулахаас татгалзлаа” хэмээн мэдээлжээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)