АНУ террористуудтай хэлэлцээр хийхгүй гэв
- 2018-02-04
- Дэлхий
- 0

“Афганистан дахь Исламын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэнтэй яриа хэлэлцээр хийхийг оролдохоос илүүтэйгээр тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулсан нь дээр гэж үзэж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийллээ” гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ. Д.Трамп НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн улсуудаас АНУ-д суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай ярьжээ. Кабул хотод олон хүний аминд хүрсэн цуврал халдлага болсны дараа энэ уулзалт болсон байна. Кабул хотод талибууд дэлбэрэлт үйлдэн 103 хүний аминд хүрсэн юм. Мөн энэ сарын 20- нд талибууд Кабул хотын нэгэн зочид буудал руу халдан гадаадын иргэд голдуу 20 гаруй хүн, тэдний дотор АНУ- ын иргэдийг хөнөөсөн билээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)