Пентагоны тайлан олон улсыг сандаргалаа
- 2018-02-06
- Дэлхий
- 6

АНУ цөмийн зэвсгийн нөөцөө төрөлжүүлэн шинэчлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. Пентагон стратегийн бус цөмийн зэвсгийн тоог олшруулж, бага хүчин чадлын тэсрэх бөмбөгөөр зэр зэвсгийн нөөцөө төрөлжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Пентагоны боловсруулсан энэхүү тайланд Умард Солонгос, ОХУ, БНХАУ, Иран зэрэг 30 улсад цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг хориглосон байна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас “ОХУ, БНХАУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, стратеги бодлогын хүрээнд сансар судлал болон цахим орчинд илүү түрэмгий бодлого хэрэгжүүлэх болсон. Энэ нь олон улсын батлан хамгаалахын салбарт эрсдэл дагуулж байна” хэмээн мэдэгдсэнийг Москва, Бээжингийн эрх баригчид эсэргүүцсэн юм. Түүнчлэн АНУ- ын Засгийн газрын баталсан 75 хуудас тайланг Герман, Иран улс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
ЖЭНЬ ГОЦЯН: БНХАУ-ЫН СТРАТЕГИЙГ ЗӨВӨӨР ОЙЛГО
Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жэнь Гоцян Цагаан ордны зүгээс нийтэлсэн "Цөмийн байдлын тухай хэлэлцсэн тайлан"-г шүүмжиллээ. “Пентагоны "Цөмийн байдлын тухай хэлэлцсэн тайлан" гаргаж, Хятадын хөгжлийн тухай сөрөг мэдээлэл цацлаа. “Хятадын цөмийн заналхийлэл” гэх хуурамч мэдээллийг манай улс эрс эсэргүүцэж байна . Хятад улс энхтайван, хөгжлийн замыг баримтлан сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлдэг. Бид ямар ч тохиолдолд цөмийн зэвсэг урьтаж хэрэглэхгүй. АНУ цөмийн зэвсэгтэй их гүрний хувьд энхтайванч бодлогыг дагах ёстой. Хүйтэн дайны сэтгэхүйгээ орхиж, цөмийн зэвсэглэлээ хязгаарлахыг уриалж байна. Цөмийн зэвсгийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг улс нь цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх биш үүний эсрэг бодлогод санаачилгатай байх хэрэгтэй. Мөн Пентагон тэргүүлэх үүргээ биелүүлэн Хятад улсын стратегийн зорилтыг зөвөөр ойлгохыг шаардаж байна” хэмээн мэдэгдлээ.
С.ЛАВРОВ: АНУ-Д УРАМ ХУГАРЛАА
АНУ-ын шинэ хандлагыг талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тайлбар хийсэн байна. “Пентагоны энэ сарын 2-нд нийтэлсэн мэдэгдэлд бидний урам хугарлаа. Энэхүү баримт бичиг нь Оросын эсрэг чиглэсэн гэж бид үзэж байна. Мэдээж бид Вашингтоны эхлүүлсэн эргэлтийг анхаарч үзнэ. Гэхдээ улсынхаа аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна" гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны дарга Виктор Бондарев "АНУ цөмийн зэвсгийн тухай сургаалаараа шалтгаалж олон улсыг ОХУ- ын эсрэг чиглүүллээ. АНУ нэгэн цагт албан ёсны баримт бичгүүдэд төвийг сахисан байр суурь баримталдаг байсан. Харин одоо эзлэн түрэмгийлэх бодлого баримталж эхэллээ. Пентагоны илтгэл өнгөрсөн зууны ерээд оны Оросын эсрэг үзэлтэн Пол Вулфовицын санаачилсан баримт бичгийг санагдуулж байна” хэмээн мэдэгдлээ.
ЗИГМАР ГАБРИЭЛЬ: ЕВРОП АЮУЛД ОРЖ БАЙНА
АНУ-ын нэвтрүүлсэн суртал ухуулга цөмийн зэвсгийн шинэ түүхийг эхлүүлсэн тухай Европын хэвлэлүүд онцолж байна. Тухайлбал, Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриель Пентагоны илтгэл Европын хувьд аюул юм гэдгийг өнгөрсөн ням гарагт мэдэгдлээ. “Цөмийн зэвсгийн шинэ түүх аль хэдийнэ эхэлсэн. АНУ-ын Засгийн газар шинэ төрлийн зэвсэг нээсэн бөгөөд энэ нь Европын орнуудад аюул заналхийлж байна. Одоо зэвсэглэлд хяналт тавьж, шинэ төрлийн зэвсэг зохион бүтээх санаачилгыг эрс эсэргүүцэх хэрэгтэй” гэдгийг Германы Гадаад хэргийн сайд онцоллоо. Мөн тэрбээр “ОХУ-д итгэх итгэл алдарсан. Орос улс ердийн төдийгүй цөмийн зэвсгийг шинэ төвшинд хөгжүүлж буй тодорхой нотолгоо бий. Дэлхийн энхтайвны асуудал улам ээдрээтэй боллоо. Их гүрнүүд цөмийн зэвсгийн хяналтын гэрээг дагаж мөрдөхийг шаардаж байна. Бидний урт хугацааны зорилт бол цөмийн зэвсэггүй дэлхий" хэмээв.
ЖАВАД ЗАРИФ: АНУ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ЗӨРЧИВ
Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “АНУ хүн төрөлхтнийг устгах бодлогоо эхлүүллээ” хэмээн твиттер хуудастаа жиргэлээ. “Пентагоны тайлан цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг зөрчиж байна. АНУ-ын алхам гайхмаар зүйл биш юм. АНУ-ын зөрүүд Ерөнхийлөгч дэлхийн энхтайвны гэрээ, хэлэлцээрийг үгүй хийлээ” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд бичжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (6)
(139.5.218.23)
За Америкруу зайлцгаая. Амьд явахад арай л тустай байх
зочин (202.9.42.177)
Бид чинь дэлхийн улс орныг цөмийн зэвсэгээр далайлган сүрдүүлэгч ардчилсан АНУ-руу залуучуудаа эрдэм ном сургахаар явуулаад байгаа нь хир оновчтойв гэдэгт эргэлзмээр санагдлаа. Хэт илт дүрэмгий бодлого явуулж эхэлбэл хичнээн хүчтэй ч "цувж явсан барнаас цулаж суусан шаазгай дээр" гэдэг болж дэлхий давцанд ганцаардаж болох талтай юм шиг санагдав.
Зочин (119.40.102.2)
АНУ бол түрэмгийлэгчдийн эх орон. Тэдний өвөг дээдэс Америкд хөл тавьсан цагаасаа эхлээд л индиан омгуудын эсрэг түрэмгийлэл үйлдсэн. Тэр өвөг дээдэс нь ихэвчлэн Европоос нийгмийн шаар шавхруу болон хөөгдөгсөд, алс газар цөлөгдсөн гэмт хэрэгтэнүүд, далайн болон эх газрын дээрэмчид гэх мэт ер нь л цусанд дуртай болгон байсан. Тэр цусанд дурлагсадын ген одоо болтол хадгалагдаж байгаа цаашдаа ч олон жил хадгалагдаж таарна.
Zochin (66.181.161.125)
Amerik baingiin dain odoj yavdag uls shuu dee Amerik baigaa tsagt hun torolhton hezee ch amar zaya uzrhgui ni ene zevuun ulsiig gazrin horsnoos archih yamar arga baina delhiin tom gurnuud negdeech
irgen (62.167.114.16)
amerikiin tord medrel muutai umnuud baidag ni haramsaltai
Зочин (202.179.24.132)
Хэ хэ хэ тэгээд дэлхийд ганцхан АНУ л цөмийн зэвсэгтэй байх ёстой болж байна уу. Тэртусмаа хүмүүс дээр цөмийн бөмбөг хаясан дэлхийн цорын ганц улс АНУ ийм байж болох уу.