К.Собчак: Думын сонгуульд өрсөлдөнө
- 2018-02-06
- Дэлхий
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн сэтгүүлч Ксения Собчак 2021 оны Төрийн Думын сонгуульд өрсөлдөхөө зарлав. Тэрбээр Санкт-Петербург хотын сонгогчидтой уулзах үеэрээ “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнийхөө ажилд идэвхтэй оролцоно. Гэхдээ гудамжны жагсаалд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би “Иргэний хөдөлгөөн” намд гишүүнээр элссэн. Миний ойрын зорилго бол Төрийн Думын гишүүн болох. Би 2021 оны Думын сонгуульд өрсөлдөнө. Харин хэтийн зорилго бол 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм. Энэ жилийн сонгуульд би ялалт байгуулж чадахгүй ч туршлага хуримтлуулахыг хичээж байна” хэмээжээ. Мөн К.Собчак Санкт-Петербург хотын дарга асан аавынхаа тухай баримтат кино бүтээж буйгаа сонгогчдод ярьжээ.

Сэтгэгдэл (0)