Намиби улс руу зорчихгүй байхыг НҮБ сануулжээ
- 2018-02-08
- Дэлхий
- 0

Намибийн Эрүүл мэндийн яамнаас хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх дохио өгчээ. Өмнөд Африкийн бүс нутагт хумхаа өвчний дэгдэлт нэмэгдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өвчний голомтот нутгуудад ариутгал хийсэн байна. Өмнөд Африкт он гарснаас хойш өдөрт 600 хүнд халуун хумхаа өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад ханджээ. Халуун хумхаа өвчин нь шумуулаар дамжин халдварладаг бөгөөд усархаг бороо ихтэй байгаа нь шумуул үржих таатай нөхцөл бүрдүүлж байгаа аж. Намибийн хот, тосгодын гудамж талбайд тогтсон усыг цэвэрлэхийн тулд иргэдийг олноор дайчилж байгаа нь өвчний тархалтыг улам нэмэгдүүлжээ. Тус улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ өвчний тархалтыг тогтоохыг оролдож байгаа ч бүрэн дараагүй байна. Тиймээс гаднын орнууд Намиби улс руу иргэдээ зорчуулахгүй байхыг НҮБ-аас сануулжээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)