Крипто тэрбумтнуудыг нэрлэлээ
- 2018-02-11
- Дэлхий
- 0

“Форбес” сэтгүүл криптовалютын арилжаагаар тэрбумтан болсон хүмүүсийн жагсаалтыг анх удаа гаргажээ. Жагсаалтад багтсан тэрбумтнуудыг криптовалютын төлбөр тооцооны системийн программ хангамжийн “Ripple” компанийн эзэн Крис Ларсен 7.5-8 тэрбум ам.доллараар тэргүүлсэн байна.
Хоёрдугаар байрт “Ethereum”-ийг үүсгэхэд оролцсон Жозеф Лавин /1-1.5 тэрбум ам.доллар/ оржээ.
Гуравдугаарт, криптовалютын “Binance” биржийг үндэслэн байгуулагч Чанпэн Жаог нэрлэжээ. Түүний хөрөнгө нь 1.1-2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Дөрөвдүгээр байрт, ах дүү Тайлер, Кэмерон Уинклвосс нар орсон бөгөөд тэдний хөрөнгийн хэмжээ 1.1 тэрбум ам.долларт хүрчээ. Тэднээс гадна, “Ethereum”-ийг үүсгэхэд оролцсон Виталик Бутериний /400-500 сая ам.доллар/ нэр жагсаалтад бичигдсэн байна. Түүнчлэн биткойн олборлох “Bitfury” компанийг үндэслэн байгуулагч Виталий Вавиловын нэр багтжээ. Түүний хөрөнгийн хэмжээг 500-700 сая ам.доллар гэж үнэлсэн байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)