Хятад улс 68.5 сая иргэнээ ядуурлаас гаргажээ
- 2018-02-12
- Дэлхий
- 0

Хятадын Ядуурлыг бууруулж, хөгжлийг хөхиүлэн дэмжих газраас мэдээлснээр тус улсын Засгийн газар сүүлийн таван жилийн хугацаанд 68.5 сая иргэнээ ядуурлаас гэтэлгэж, 2012 онд 10.2 хувь байсан ядуурлын төвшин 3.1 болж буурсан байна. Улмаар орчин үеийн хөгжиж цэцэглэсэн нийгмийг бүтээн босгох зорилтын хүрээнд 2020 онд гэхэд үгээгүй ядууралд цэг тавих томоохон зорилт дэвшүүлжээ. Өнгөрсөн оны эцэст үгээгүй ядуусын эгнээнд 30 сая орчим хүн хамрагдаж байсан бол Коммунист намын сүүлчийн хуралд Хятадын дарга Ши Жинпин ирэх таван жилд 50 сая иргэнээ үгээгүй ядуу болон ядуурлын байдлаас гаргах хөтөлбөрийг танилцуулсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 2018 онд 100 гаруй хошууны 10 сая иргэнийг дундаж давхаргад шилжүүлэх зорилттой ажиллаж байна.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)