Мүн Жэ Инийг Пхеньянд айлчлахыг урив
- 2018-02-12
- Дэлхий
- 0

Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч сайд Ким Ян Жон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхжээ.
Хөх ордонд болсон уулзалтын үеэр Ким Ян Жон Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны илгээсэн хоёр Солонгосын харилцааг сайжруулах тухай захидлыг БНСУ-ын Ерөнхийлөгчид өргөн барьжээ. Умард Солонгосын элч Ким Ян Жон удирдагчийнхаа нэрийн өмнөөс түүнийг Пхеньянд айлчлахыг урьсан байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Хөх ордны тэргүүн БНАСАУ-д айлчлах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Гэхдээ хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэхийн тулд БНАСАУ болон АНУ-ын дээд албаны төлөөлөгчид хэлэлцээр хийх шаардлагатайг онцолсон аж. Умард Солонгосын төлөөлөгчид Вашингтоны талтай харилцаагаа сайжруулах хүсэлтэй бөгөөд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Хөх ордонд болсон уулзалтын дараа БНСУ- ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус улсад айлчилж буй БНАСАУ-ын дээд албаны төлөөлөгчидтэй үдийн зоог барьжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)