Пентагон 6.5 тэрбум ам.доллараар Оросыг тогтооно

Цагаан ордны захиргаа Пентагоны төлөөлөгчдийн боловсруулсан Европ дахь АНУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэх, шинэ технологи шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум ам.долларын төсөв бүхий төлөвлөгөөтэй танилцжээ. Уг төсөл нь энэ жилийн төсвөөс 1.7 ам.долараар илүү байсан юм. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа НАТО-гийн орнуудын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх зорилгоор 6.5 тэрбум ам.долларыг ирэх аравдугаар сард төсөвт багтаахаа мэдэгдлээ. Шинжээчид энэхүү төслийг Европ дахь ОХУ-ын түрэмгийллийг таслан зогсооход чиглэсэн гэж дүгнэж байна. Тодруулбал, АНУ өөрийн холбоотон Зүүн Европын орнуудад тусалж, Крымийн хууль бусаар нэгтгэсэн зэрэг Оросын түрэмгийлэл хүрээгээ тэлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор төсвөө нэмжээ. Пентагон Оросын эсрэг сөрж зогсоох тулд Латви, Литва, Эстони, Польш дахь НАТО-гийн хөтөлбөрөө 2016 онд бэхжүүлсэн билээ. Харин 2019 онд батлан хамгаалах салбарын өрсөлдөөнд Орос, Хятадыг давахын тулд гол анхаарлаа хандуулан ажиллахаа Пентагоны удирдлага мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Пентангоны стратеги Зэвсэгт хүчний зохион байгуулалтын бүтэц, терроризмын эсрэг тэмцэхээс илүү их гүрнүүдийн өрсөлдөөнд ялалт байгуулахад чиглэгдэж байна. Санхүүжилтээ нэмснээр сургуулилт хийх боломж олгох, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр армиа хангахад дөхөм болно. Ялангуяа ОХУ-ын түрэмгийллийг хязгаарлахын тулд зэр зэвсэг, танк зэрэг армийн нэгж техникийн хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй.

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч ирэх жилийн санхүүжилтийг Оросын эсрэг цэргийн үйл ажиллагаанд зарцуулна хэмээснийг “Defense News” агентлаг онцолсон байна. Гэхдээ НАТО Европ дахь цэргийн тоогоо нэмэхгүй ажээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр НАТО 2020 он гэхэд Европ дахь армиа шинэчилж, дэвшилтэт зэр зэвсгээр бүрэн хангах юм байна. АНУ-ын армийн төсвийн зохицуулагч Девис Уэлч “Пентагон Европ дахь цэргийн шинэчлэлийн хүрээнд “Абрамс” загварын 40 танк үйлдвэрлэхэд 455 сая, хуягт 61 машин худалдан авахад 230 сая, HMARS артиллерийн пуужин үйлдвэрлэлд 171 сая ам.доллар тус бүр зарцуулна” өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ. Мөн Пентагоны төсвийн баримт бичигт Украинд цэргийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад 200 сая ам.доллар зарцуулахаар заасан байна. АНУ-ын Батлах хамгаалахын сайд Жеймс Маттис “Үндэсний батлан хамгаалалтын стратеги” тайландаа том гүрнүүдийн өрсөлдөөнд гол анхаарлаа хандуулж, терроризмтой тэмцэх нь гол биш болсон гэж тэмдэглэсэн байна. “Терроризмтой тэмцэхэд биш улс орнууд хоорондын стратегийн өрсөлдөөнд анхаарал хандуулах бол өнөөгийн АНУ-ын үндэсний аюулгүйн салбарын тэргүүн чухал ажил юм” гэж тэрбээр 11 хуудастай тайландаа дурдсан боловч дэлгэрэнгүй агуулгыг нийтлээгүй ажээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын тайланд өдгөө удаан хугацааны стратегийн өрсөлдөөн дахин сэргэж буй нь Америкийн хөгжил, аюулгүй байдалд тулгарч байгаа гол өрсөлдөөн юм. Үүнд, Хятад, Орос гол өрсөлдөгч боллоо хэмээн дурдсан билээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.131.243.190)

    2018-02-14

    Oros haashaa dairah geed ali ulsiig ezleh geed bgaa yum bol. Amerik harin huiten dainii setgelgeeneesee garch chadaagui, deer ni delhiid dangaaraa noerhloo togtooh gesen uzel sanaa ni heveeree bgaagin notolgoo gevel zondoo l bna. Irak, Siri, Ukrainii dood heregt hondlongoos shuud ba shuud busaar oroltsoj bgaa ni amerikiig demjigchid bolon tedneer damjuulan uls orond ni noerhloo togtooh, hureegee teleh bodlogo dangaaraa yavuulj bgaa ni il bgaa. Tiim l ardchilagchid yum bol Amerik uls ornuudiin dood heregt hondlongoos oroltsohoo bolih heregtei. Manduhai tsetsen kinond gardagdaa Ismail tushmel Bayanmonh jonongiin hatand bi amidrah nutag zaaj ogie gedeg shig l Amerik yum bolgond oroltsood bh hereggui, enenii esreg harin Oros,Hyatad 2 bolj ogvol Enetheg ch mon adil soron zogsoh estoi. Harin Tsomiin zevsgiin asuudlaar bol tomoohon gurhuud hariltsan oilgoltsoh estoi gej bodoj bna