“Торгоны зам” дэнлүүний шоу боллоо

“Торгоны зам” нэртэй дэнлүүний шоу Цагаан сарын баярын өдрүүдэд нээлтээ хийжээ. Тус шоу нь Хэбэй мужийн Ханьдань хотын Ханьшань дүүрэгт зохион байгуулагдсан байна. Уг шоуг үзэхээр олон зуун жуулчид зорин ирсэн аж.

Сонирхуулахад, Торгоны зам хэмээх нэрийг эхэн үед зүүнээс баруун тийш огтолсон худалдааны зам хэмээх утгаар хэрэглэдэг байсан бөгөөд хожим Хятадаас эхтэй олон улсын худалдааны замын ерөнхий нэр болон хувирчээ. Энэ замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй. Харин бүхэл бүтэн соёл, нээлт, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэн “зорчиж“ байсан гэнэ.

Эх сурвалж: CCTV

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)