Дүрмийн сангаа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө ирүүлэхийг даатгалын компаниудад даалгалаа

Санхүүгийн зохицуулах хороо ердийн болон урт хугацааны даатгалын 16 компанийн 13-д дүрмийн сангаа нэмэгдүүлэх төлөвлөгөө, тайлбараа энэ сарын 15-ны дотор ирүүлэх тухай албан бичгийг өнөөдөр хүргүүллээ.

Хорооны 2012 оны 355 дугаар тогтоолоорДаатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг ердийн даатгалын компанид 5.0 тэрбум, урт хугацааны даатгалын компанид 6.0 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Компаниуд дүрмийн сангийн энэ хэмжээг зургаадугаар сарын 31-ний дотор ханган бүрдүүлсэн байх учиртайгаас өнөөдрийн байдлаар 3 компани хангаад байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)