Д.Амарбаясгалан дугаарын тэгш сондгойн хязгаарлалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Турк улсад албан айлчлалтай яваа тул хотын засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт санал хүргүүлэв.

Хотын засаг дарга С. Батболд, НИТХ-ын дарга С. Амарсайхан нарт

Турк улсад албан айлчлалтай яваа тул үүгээр дамжуулж саналаа хүргүүлье!

Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй! Хот гэдэг хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй. Зүүн гар тийш эргүүлэхгүй , баруун эргэхийг нээлээ гэх мэтээр богино хугацаанд судалгаагүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй татварын мөнгөөр тоглоод өнгөрснөө санах хэрэгтэй! Замын түгжрэлийг бууруулахаар дугаарын хязгаарлалтад шилжиж байсныг анхнаас нь бид (манай бүлэг 2012-2016) эсэргүүцэж ирсэн.

Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүтэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр 2 хоногийн хязгаарлалт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Энэ буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буурч шалиагүйг амьдрал бас харууллаа. Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод. Олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав! Шийдэх гарцууд зөндөө байна.

Жишээ нь: 1. Ажлын цагийн хувиар, хичээлийн цагийн хувиарт тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж зөрүүлэх (ид ачаалал 7:30-9:30, 17:30-20:00)

2. Он хуучирсан, техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд орохыг хориглох (нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэгт таалагдахгүй хүнд шийдвэр байж болно)

3. Нийтийн тээвэрт явж байгаа эдэлгээний шаардлага хангахгүй он хуучин автобуснуудыг шууд хэрэглээнээс гаргаж нийтийн тээврийн цагийн хуваарьт зохицуулалт хийж өөрчлөх. ( явах маршрут болон цагийн хуваарь өөрчлөх)

4. Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жолоодох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах. (3 машин тутмын нэг нь зорчигч хайсан байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа, мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдог) гэх мэт саналууд байна. МАН 2012-2016 онд НИТХ-д цөөнх байхдаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байсан хотын удирдлагатай иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж ирснийг бүү мартаарай!

МАН-ЫН ЕНБД, НИТХ-ын төлөөлөгч Д. Амарбаясгалан. 2018/03/28

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • zochin (66.181.184.186)

    2018-03-30

    amarbayasgalangiin zeb

  • (66.181.182.171)

    2018-03-29

    Amaraagiin zuw uu

  • dagii (64.119.16.108)

    2018-03-29

    tand bayar hurgi.er n dugaariin hyazgaarlaltiig zogsooh n zuitei.tegeed ard tumend uurt n songoltiig ug.tugjreed yavah uu niitiin teevreer yavah uu.gedgiig amidral shiideed ugnu.hyatadiig duuriaj gargasan shiidver..ih bolhi shiidver.tugjreliig yaj buuruulah talaar tur zasag uur argaar hiih estoi.tuunees chi 1 dehed gereesee garch bolohgui.avtobusaar yav gej bolohgui.unen sotsializmiin ornii teneg shiidver baisan.odoo bur surguuli ehleh,tsagaan saraar hurtel udriin too nemegdsen.tugjreh geed baival uuriin erhgui avtobus,yavgan yavna.odoo negent iim teneg yum hiichiheer uurchluh hetsuu.bolson biz

  • (202.179.25.206)

    2018-03-28

    ийм мудакууд сонгууль дөхөхөөр ард түмэнд таалагдах гэж ингэж хуцдаг байхгүй юу,одооны түгжрэлээ даахгүй байгаа хотын зам дахиад энэ тооны машин нэмэхээр ачааллаа даалаа юу,

  • (103.57.94.28)

    2018-03-28

    Зөвөө приус унаж дэмий сэлгүүцэж түгжээ үүсгэгч нараа эхлээд журамлаа тэгээд хөдөлгөөнд оролцоогүй хоногийн татварыг хураадгаа болио одоо бүр давраад 2 өдөр ч гэх шиг

  • :ДД (103.57.93.138)

    2018-03-28

    Хүн ардынхаа ая тохитой байдлыг хангах зорилгоох хийж бүтээх гэж байгаа сайн бүтээн байгуулалтын ажлын үеэр замын хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээ авч байгааг эрс эсэргүүцэж байгаа Амарбаясгалан дарга Таныг ийм амиа бодсон арчаагүй санаа гаргаж байгааг эрс буруу шааж эсэргүүцэж байна. Танд 2 алхамын цаадахыг харах хүнлэг бас олны төлөө гэх сэтгэл ухаан алга уу. Та Заавал машинаар заларч байж хүн бөгөөд дарга байх ёстой юм уу. Нүдээ нээ, улсаа бод. дарга гуай. Бусдыг буруу замруу бүү уруу тат. Барилга барих бүтээн байгуулалтад газа, завсар цай, аюулгүй ажиллагаа хэрэгтэй байдаг юм. Хүн Танд эрхээс гадна үүрэг гэж байдаг юм. Та үүрэгээ огт мэдэхгүй байна суралц.