Хөгжлийн банкны удирдлага Беларусийн Аж Үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж Үйлдвэрийн сайд, Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М.Вовк тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2018.03.29/ хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдан авалт, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөл болон тус салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж Үйлдвэрийн сайд, Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М.Вовк тэргүүтэй төлөөлөгчид болон МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.  

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)