Цахим мөнгөний журмыг баталжээ

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгож хэрэглэгчийг хамгаалах зорилгоор Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”-ыг шинээр боловсруулж, баталлаа.

Энэхүү журмыг баталснаар цахим мөнгөний системд хэн, хэрхэн оролцох болон зөвшөөрөл авах үйл явцыг ойлгомжтой болгож, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой болгоод зогсохгүй финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжих юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)