ОХУ, Хятадыг холбосон хурдны төмөр зам тавина
- 2018-04-26
- Үнэн
- 1

“ОХУ-ын Владивосток болон Хятадын Муданьзян хотыг холбосон хурдны төмөр зам барих төслийн ирэх есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр танилцуулна” гэж Оросын Алс Дорнодын хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих агентлагийн ерөнхий захирал Леонид Петухов мэдэгдлээ. Тэрбээр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Төслийн мэргэжилтнүүд ирэх сард Приморийн хязгаарт ажиллаж, төмөр зам тавих төлөвлөгөө гаргана.
Энэ төслийг хэрэгжүүлж эхлэх огноог чуулга уулзалтын үеэр зарлах байх. Владивосток болон Муданьзян хотуудыг холбох хурдны төмөр зам барих тухай урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурсан ба 380 километр урт зам барина” хэмээв. Уг төмөр замаар галт тэрэг цагт 250 километрийн худтай зорчих ажээ. Төслийн хүрээнд төмөр замын 12 өртөө шинээр барих ба замын нийт уртын 70 хувь нь гүүр болон суваг байх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 12 тэрбум ам.доллар болох тооцоо гарчээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (1)
(103.57.94.195)
MONGOLIIN ZUUN BUSIIN TUMUR ZAMIIG TULHUU