АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болжээ

Манай улс өнгөрсөн онд ОУВС-гийн “Өргөтгөтсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Энэ хугацаанд ОУВС-гаас “Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтыг давуулж биелүүлсэн төдийгүй Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн” хэмээн дүгнэснээр гурав дахь шатны санхүүжилт болох 30.55 сая ам.долларыг олгоод байгаа юм. ОУВС, Дэлхийн банкны 2018 оны хаврын уулзалт өнгөрсөн долоо хоногт АНУ-д болсон. Уг уулзалтад манай улсаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирэв.

Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ОУВС-гийн уулзалтад явсан үеэр УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Эдгээр асуудлын хүрээнд түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Та өнгөрсөн долоо хоногт ОУВС, Дэлхийн банкны хаврын уулзалтад оролцоод ирсэн. Уулзалтын хүрээнд ямар асуудлыг шийдвэрлэв. Хэр үр дүнтэй томилолт болсон бэ?

-АНУ-д болсон ОУВС-гийн энэ жилийн хаврын уулзалтад оролцоод ирлээ. Энэ үеэр АНУ-ын Мянганы сорилтын сан, ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын уулзалт болсон. Үүний хүрээнд АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улзсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамж болон саарал усыг ашиглах, эргэлтэд оруулах төслийг хэрэгжүүлэхээр болж, эцэслэн шийдвэрлэлээ. Ойрын үед гарын үсэг зурж баталгаажуулна. Энэ нь Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын цэвэр усны хангамж, дээр нь саарал ус ашиглахад чиглэсэн ажилд чухал үр дүнтэй зүйл боллоо. Мөн ОУВС-тай манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар ярилцаж, уг хөтөлбөр Монгол Улсад үр дүнтэй хэрэгжиж байгаа талаар ойлголцолд хүрсэн. Үүнээс гадна дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал ямар байх, юунд гол асуудал нь яригдаж байна вэ гэдэгт санал солилцсон. Монгол Улс дэлхийн нэг бүрэлдэхүүн хэсэг, эд эс нь учир олон улстай нийцсэн бодлого явуулахгүй бол зөрсөн бодлого явуулахад эдийн засаг хямардгийн гашуун туршлагыг өнгөрсөн дөрвөн жилд амссан. Тиймээс бодлогоо дэлхийн чиг хандлагад нийцүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мөн Дэлхийн банктай хамтарч ажиллах болон НҮБ-тай Хөгжлийн санхүүжилтийн асуудлаар ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.

-УИХ дахь АН-ын бүлгээс таныг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа. Огцруулах үндэслэлийг та юу гэж харж байна вэ?

-Засгийн газраас өргөн барьсан татварын хуулиудыг төсөвтэй зөрчилдөж байна гэсэн зүйлийг ярьж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хууль батлах эрх зөвхөн УИХ-д байдаг. Татварын ерөнхий хуульд татварыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх нь мөн ялгаагүй УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны зургаадугаар сарын 1 хүртэл нийт 34 удаа татварын хөнгөлөлт чөлөөлөх асуудлыг оруулж баталсан байдаг. Гэхдээ энэ нь онцлогтой. Учир нь, тэр үед улсын төсвийн орлого жил бүр нэг их наядаар тасарч байхад хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгож байсан байгаа юм. Дараа нь 2016 оны аравдугаар сарын 1-нээс өнгөрсөн оны аравдугаар сарын 1 хүртэл дөрвөн хуульд хөнгөлөлт, чөлөөлөлтийг оруулсан. Тухайлбал, төмөр замын дизелийн түлшний Онцгой албан татварыг чөлөөлсөн, дөрвөн салбарт 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн Орлогын албан татварыг 1 хувь болгож хөнгөлөлт үзүүлсэн зэрэг асуудлыг шийдсэн. Үүнийг тухайн үед УИХ-аар хэлэлцэн баталж байсан. Засгийн газраас хуулийг өргөн барихдаа хугацаа заахгүй оруулдаг. Учир нь, УИХ-ын бүрэн эрхтэй зөрчилддөг учраас хугацаа заадаггүй. Хэлэлцүүлгийн явцад бусад хуультайгаа нийцүүлэн баталдаг л зүйл.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үндэслэл нь таныг огцруулахаар хүргүүлсэн үндэслэл байсан гэдгийг зарим гишүүн хэлж байна. Ялангуяа хүүхдийн мөнгөний асуудлыг ярьж байна л даа?

-Энэ бол хоёр өөр үндэслэл. Учир нь, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг Халамжийн хуулиар шийдвэрлэдэггүй. Анх Хүний хөгжил сангийн хуулиар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгодог байсан. Энэ хуулиар газрын доорх баялгийг иргэдэд бүгдэд нь олгох ёстой гэсэн заалттай. Үүний дагуу бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгож байсан. Харин энэ хуулийг өөрчилж Халамжийн хуулиар олгодог болсон. Энэ хууль нь иргэдэд халамжийг хавтгайруулж олгохгүй, зорилтот бүлэгт өгдөг. Тиймээс хуульдаа нийцүүлэн зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө олгож байгаа юм. Хоёрдугаарт, хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт суулгасан байх ёстой. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлаар Халамжийн хуулийн дагуу 60 байсныг 80 хувьд олгохоор байгаа. ОУВС, Дэлхийн банк, Японы Засгийн газартай хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох талаар хэлэлцээр дөрвөн сар үргэлжилж байна. Ингэснээр Азийн хөгжлийн банкнаас нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төсөв, сайдын багцад 40 тэрбум төгрөг суулгасан байсныг хүүхдийн мөнгөнд шилжүүлж олгохоор болж байна. Энэ нь хуульдаа нийцэж байгаа.

-Төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж яриад байгаа шүү дээ?

-Төсөв тодотгохын тулд тусгай шаардлагуудыг хангасан байх ёстой. Энэ шаардлагуудыг нь аваад үзэхээр төсөвт тодотгол хийх ямар нэгэн үндэслэл гарч ирэхгүй байгаа юм. Хэрэв төсөв тодотгоно гэвэл харин хууль зөрчсөн зүйл болно.

-Та Хотгор шанагын асуудлаар АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт өгсөн. Очиж байцаалт өгсөн үү. Асуудал ямар шатандаа явна вэ?

-Энэ асуудлаар хүмүүс улс төр хийгээд байсан учир би өөрийгөө шалгуулах хүсэлт өгсөн. Шалгаж байгаа. Удахгүй хариугаа гаргаж, шийдвэрлэх байх.

М.ЭНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • Зочин (103.212.118.239)

    2018-04-28

    Сангийн сайд нь мэргэжлийн хүн найдвартай мэдлэгтэй сайн ажиллаж байгаа учраас 350 саяыг өгч байгаа байхаа тэрнээс АН-ын үрэн таран хийгчид ,Чойжилсүрэн шиг мэдлэг муутай сангийн сайд байсан бол өгнө гэж гонж шүү дээ саарал усыг ашиглана гэдэг бол маш зөв бараг муухан хувьсгалтай тэнцэнэ шүү.Хүрлээ сайд татварын хуулиудын хэлэлцүүлгийг хийж биечлэн оролцож маш идэвхитэй сайн ажиллаж байгаа харин үүнийгээ ойрын үед УИХ-д оруулж батлуулах хэрэгтэй дээ юун огцруулах вэ АН нам ингэснээрээ өөрсдийгөө л муулгуу ,чадваргүй гэдгээ харуулж бна даа

  • Kkk (78.113.18.60)

    2018-04-28

    Unegui yum havhand l bdag gej ovgod helsen dee. 4 jil dotor olj avah ner hund ch yaamai daa ug ni 40, 100, 300 jiliin Mongoliin ireeduig harj uzeglemeer urs mini uldene shuudee

  • (139.5.218.31)

    2018-04-27

    одоо цаг үед Хүрэлбаатар шиг сангийн сайд олдохгүй дээ яах аргагүй л хал үзсэн эдийн засгийн мэдлэгтэй хүн дээ АН -ыхан өөрсдөө мөнгө хялгайлгахгүй болохоор үхэх гэж байгаа биз дээ

  • (90.180.37.125)

    2018-04-27

    or or oorsdoon hiih ym yuch baihgui ooriin garaad hiiz suraach ochuuhennzuilees ehleech

  • хүн хүнээ хайрлъяа (203.91.118.180)

    2018-04-27

    Битгий л үрэн таран хийгээд шүүх шорон болоод байгаарайдаа. Ил тод тодорхой үр дүнг ойр ойрхон тайлбарлаж байгаарай.

  • иРГЭН (202.70.34.146)

    2018-04-27

    Энэ ч 5 жил яригдсан асуудал байна. хэрэгжих хугацаа нь бас 4-5 жил

  • ss (202.179.31.115)

    2018-04-27

    ENE IH ORIIG YAJ DARAH VM BOLOO. DELHIIN BOMBORCOGIIN BUH ULSAAS GUILAGA GUIHIIN. BOLIMOOR YMAA.

  • po (112.72.11.106)

    2018-04-27

    1hund huwaabal 100dollar bn

  • po (112.72.11.106)

    2018-04-27

    1hund huwaabal 100dollar bn

  • po (112.72.11.106)

    2018-04-27

    dooshoo hurehgui. deegvvree huwaaj idne bizde

  • zochin (66.181.191.129)

    2018-04-27

    Ene odoo er ihesgej zeel tavihaas eer yu hiideg yum be dee, iim ulsiig medseer baij tavihaar chin yaj eedleh bilee.

  • (103.206.195.166)

    2018-04-27

    Тэр уурхайг хэн мэдэж зарсан, бас стратегийн ордоос яагаад хасав

  • ЗОЧИН (66.181.180.214)

    2018-04-27

    Ц.НЯМДОРЖ: -АН-ын тавьж байгаа саналыг Ерөнхийлөгчийн санал гэж би ойлгохгүй байгаа. Ажил авснаасаа хойш би Ерөнхийлөгчтэй хоёр л удаа уулзсан. Харин Ерөнхийлөгчид очиж худлаа хэлээд, бидний дунд хар муур гүйлгээд байгааг үгүйсгэхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гарын үсэг зурсан. Гэтэл одоо Д.Эрдэнэбат намайг огцруулах юм гэнэ.

  • tugsu (112.72.14.115)

    2018-04-27

    hurlee hulgaich ene dollariin ihenhiig ideh biz........yamar tsadaj hanah bish.........

  • (103.229.121.8)

    2018-04-27

    Хүрэлбаатар инээд алдаад л шүлсээ залгилж байх шив!

  • irgen (202.179.26.116)

    2018-04-27

    Olood irsen ni sain hereg odoo zuv zarah heregtei

  • аааааа (202.131.243.190)

    2018-04-27

    луйварчид битий идчээрээ, хэрэгтэй зүйлд зарцуулаарай