Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлыг барихдаа гоё буудалтай болно гэж бариагүй

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гишүүн цаг үеэ олсон асуудлаар асуулга тавьсан байна. Гэвч ийм бөөрөнхий хариулт өгч болж байгаа юм уу? Анх шинэ нисэх буудлыг 247 сая ам.доллараар баригдана гэсэн байна. Гэтэл одоо 650 сая ам.доллар болсон байна. Яагаад Хөшигийн хөндийн нисэх буудал барих төсөв яагаад гурав дахин өсөв? Энэ асуудалд тодорхой хариулт өгөөч" гэлээ.

Ажлын хэсгээс "Анхны зураг төслийнхөө хүрээнд жилдээ 3 сая зорчигчид үйлчилнэ гэж гэрээ хийгдсэн байдаг. Шинэ нисэх буудал барих үнэ өсөхөд 2006 оноос хойших ханшийн өсөлт, барилга байгууламжийн тоо нэмэгдсэн, Засгийн газраас гаргах төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэлт зээлд шингээж өгсөн зэрэг нөлөөлсөн" гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Олон улсын жишгээр манай улсад баригдах гэж байгаа шиг нисэх буудал барихад хичнээн төгрөгийн зардал гаргадаг юм бол? Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани байгаа гэсэн. Тэд хэдэн төгрөгөөр зөвлөж байгаа вэ?

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал яг хэзээ ашиглалтад орох вэ? Тус буудалд ажиллах ажилчдын сууц одоо хүртэл баригдаагүй байна. Сүүлийн үед МИАТ-ийн хувьчлал яригдах боллоо. Үүнийг яаж зохион байгуулах гэж байна вэ" гэв.

Зам Тээвэр Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төслийн бүтээн байгуулалтыг 2013 оны тавдугаар сараас эхэлсэн. Одоогоор зөрчил дутагдлыг арилгах тал дээр ажиллаж байна. Уг төсөлд жил бүр аудит шалгалт зохион байгуулж ирсэн.

Шинэ нисэх буудлыг барихдаа гоё буудалтай болно гэж бариагүй. 24 цагийн хугацаанд нислэгийн аюулгүй байдлыг хангасан буудал барих саналыг анх Японы талд тавьсан. Шинэ нисэх онгоцны буудал барих техник технологийн үндэслэл өөрчлөгдсөөр ирсэн.

Шинэ нисэх буудалд 98.9 хувьтайгаар бүх засваруудыг хийсэн. Шинэ нисэх буудлын анхны нислэгийг 2018 оны 11 дүгээр сард хийнэ. Миний хувьд МИАТ-ийг 49 хувь хүртэл хувьчлах боломжтой гэж дуугарсан. Шинэ нисэх буудал ашиглалтад ороход зөвхөн МИАТ биш бусад компаниудад хүндрэл үүсч болзошгүй" гэлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • (73.200.190.195)

    2018-05-11

    Baliar muuhai buudal negiig barij ugnushuu niit tulbur 247$.Naidvartai shuurhai batalgaatai shaana.

  • (73.200.190.195)

    2018-05-11

    yun hanshiin oorchlolt ve. $247 -g $640 bologochihson yum bol barisan zahialsan uurchlolt hiisen taluudaas ih olon hun AAViinhruu yavah bolohnee.Gaihmaar neg niseh boodliig 3 niseh buudal boltol ng shaachihdag unen avyastai garuud shuu.

  • (103.229.123.225)

    2018-04-30

    Одоогоор зөрчил дутагдлыг арилгах тал дээр ажиллаж байна.Шинэ нисэх буудалд 98.9 хувьтайгаар бүх засваруудыг хийсэн. ашиглаагүй байж их засвар хийдэг ямар гээчийн хачин юм уншчих вэ???????? ажилллаагүй байж зөрчил дудагдал гаргадаг хачаан хачаан??????.

  • Mongol (122.201.23.226)

    2018-04-30

    iim mudak gar said hiigeed yavj bdag Mongol hugjihgui shuuu novsh gej ene hunee saidaas n boliulaachee Hurelsuh dargaa

  • Бантан (103.229.123.63)

    2018-04-30

    Асуулгад өгсөн хариулт биш байна даа. Ёстой жонхуу сайд гэдэг юм даа.

  • (150.129.142.38)

    2018-04-30

    Avgai n yamar yum baidag bol gayo saihan hamaagui nuh baival bolloo baihdaa

  • Зочин (103.9.90.53)

    2018-04-30

    Сайн сайхан бүтээн байгуулалт бий болгох ёстой биз дээ. Эрхэм сайд юун гоё буудал барих гэж зориогүй гээд байдаг нь юу гэж ойлгох вэ.

  • Ээ (64.119.26.79)

    2018-04-30

    Ийм хөлдүү новшийг Хүүк огцруулах хэрэгтэй шүү

  • (66.181.185.168)

    2018-04-30

    Авилгачид улам л давилуун, өдөр ирэх бүр улам л шижээргүй, эрээ цээргүй болоод байна даа.

  • (202.21.113.238)

    2018-04-30

    Аливаа шинэ зүйлийг хийхдээ заавал өмнөхөөсөө сайжруулсан ГОЁ болгох гэж л хийдэг, харин мөнгөний шуналтай хүмүүс тэгэж сэтгэдэггүй, зөвхөн хувийн ашиг хонжоо хайж хоноцын сэтгэлээр ханддаг л даа, Монгол Улс, монголын ард түмэн олон улсын стандартын шаардлага хангасан олон улсын ГОЁ шинэ нисэх буудалтай болох гэж бариулсан юм шүү сайд гуай

  • зочин (66.181.183.252)

    2018-04-30

    Шинээр барилга ашиглалтанд орно ямарч бодлого төлөвлөлтгүй юм ярина.дандаа болохгүй бүтэхгүй юм яриж бгаан хөгжлийн бодлого төлөв байхгүй бгаагийн шинж тэмдэг.дээрэн ажлаа мэдэхгүй ажил хийх сонирхолгүй ийм хогнууд цугларсан засаг төртэй бгаан харамсалтай бна.

  • (202.179.26.53)

    2018-04-30

    hogiin luivarchin!

  • (202.21.113.238)

    2018-04-30

    Ажлаа мэддэггүй сайд гэж ярьдаг нь яах аргагүй үнэн байна.

  • (103.212.119.91)

    2018-04-30

    ene mangariig yah ve