Б.Дайчинхүү: Засаг даргад захиргааны хэрэг үүсгэлээ
- 2018-05-05
- Үнэн
- 6

Барьж байсан барилгынх нь хажуу талын газрыг аваагүйн төлөө барилгаа нураалгуулж байгаа иргэн Б.Дайчинхүү хэвлэлийнхэнд хандсан юм. Энэхүү хэвлэлийн бага хуралтай зэрэгцэн Зайсангийн бурхантай хөшөөний орчимд баригдаж байгаа таван давхар төмөр карказан барилгыг 200 цагдаагаар бүслүүлэн нураалгаж байгаа үйл явц болж байгааг тэрээр дуулгасан юм. Иргэн Б.Дайчинхүүд өмнө нь хажуу талын газрыг 3.5 тэрбум төгрөгөөр худалдаж аваач гэсэн саналыг газрын эзэн, зуучлуулагчаар дамжуулан санал тавьжээ. “Гэвч худалдаж авах гээд мөнгө хайсан ч олдоогүй. Тэгээд авах боломжгүй болсон гэдгээ хэлсэн” хэмээн тэрээр хэлж байна. Үүний дараа удалгүй Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан А/138 захирамжаар Хан-Уул дүүргийн XI хороонд баригдаж байгаа иргэн Б.Дайчинхүүгийн барилгыг албадан буулгаж, газрыг нь хэвийн хэмжээнд оруулахыг Газрын албаны даргадаа үүрэг болгожээ. Гэтэл газрыг албадан чөлөөлнө гэдэг нь барилга байшин барихаас өмнө хэрэгжүүлдэг хуулийн заалт юм. Гэтэл энэхүү заалтыг зөрчин захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тайлбарлаж байгаа аж.

Түүнчлэн Тусгай хамгаалалтай газар хуулийн дагуу барилга байшин барьсан тохиолдолд Байгаль орчны тухай хуулиар Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр аливаа обекьтийг татан буулгадаг учиртай. Гэтэл дүүргийн Засаг даргын захирамжаар төрийн хүчийг далайлган, замын хөдөлгөөнийг саатуулан уг барилгыг буулгаж байгаагийн цаана эрх мэдэл бүхий ашиг зөрчлийн сонирхолтой этгээд байгааг Б.Дайчинхүү хэлж байна. Тэрээр уг барилгаа хуулийн дагуу барьж байгаагаа ийнхүү тайлбарласан юм.

Сэтгэгдэл (6)
ЗОЧИН (49.0.218.245)
монголын төр самуурч манжийн үеийнх шиг шинэ цагын даашинхүүг төрүүлсэн бололтой шинэ цагын даашинхүү юм үзэж нүд тайлагдаагүй болохоор хахуулиа багадуулж тэнэгтсэн бололтой . уг нь хөвсгөл нутгаас эх орончид төрдөгсөн одоо ч ах дүүсээрээ луйварч, төрөөр тохуу хийгчид төрдөг болждээ
зочин (202.9.44.65)
гадаадын иргэнд газар эзэмшүүлэх худалдах өмчлүүлэх нь улсын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил хязгаар тогтоож миний өмч гэх магадлалтай шүүх төр засгийнхаа эсрэг зогсдог монголын жирийн иргэн бид гишгэх газаргүй болох бий гэж мөхөс би болгоомжилж байна
ЗОЧИН (66.181.161.45)
ЗӨВ АЖИЛЛАГАА ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСТ МОНГОЛ БАЯРЛАЖ БАЙНА ЗЭВ ЗӨВ
ИРГЭН (66.181.161.45)
ЭНЭ МУУСАЙН ЛУУХААНУУДАД БАТҮҮЛ НАЙРСАГ МОНГОЛ ГЭРЭЭР БААХАН ГАЗАР ӨГӨӨ БИЗ ОДОО МОНГОЛ ИРГЭДЭД ОЛДОХГҮЙ ГАЗАР НОВШИЙН ЛУУХААНУУДАД ЯАХААРАА ИЙМ ТОМООР ИЙМ ОЛНООР НЬ ӨГӨӨД БАЙГАА ЮМ БЭ ТЭР БАТҮҮЛД ХАРИУЦЛАГА ӨГӨӨЧ ШОРОНД ХИЙ ХЭДИЙ БОЛТОЛ ИРГЭДЭЭ ХОШГОРУУЛЖ ХУУРЧ МЭХЛЭХ ЮМ БЭ ХЭЗЭЭ ЗОГСОХ ЮМ
(64.119.24.240)
худалдагдсан шүүгчийг үндсэн хуулийн шүүхээр оруулж яллах хэрэгтэй. Наад Дайчинхүү гээгч өвөрмонгол чинь ямар ч зөвшөөрөлгүй юм билээ.
gombo (59.153.115.55)
зөвшөөрөлгүй барилгыг буулгах хэрэгтэй ХУД-н засаг даргад баяр хүргэе