"Даварсан" засаг даргад даруулга хэрэгтэй болжээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид огцруулахаар гарын үсэг зуржээ. Улмаар яаралтай хуралдаан зарлаж, Засаг дарга Х.Болормаагийн ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдлыг хэлэлцэж, огцруулах тухай асуудлыг хөндөхийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатад өнгөрсөн сарын 27- нд албан шаардлагаар хүргүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн үзэж буйгаар, Засаг дарга Х.Болормаа нь удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлын ноцтой зөрчлүүд гаргасан байна. Төлөөлөгчдийн зүгээс “Х.Болормаа нь Засаг даргаар хоёр жил ажиллахдаа дорвитой ажил хийгээгүй. Дүүргийн газар, хэлтсийн дарга нар, албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, хамаатан саднаа ажилд авдаг. Улмаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Засаг дарга Х.Болормаа нь дүүргийнхээ иргэдийг ялгаварлаад зогсохгүй дүүргийн төсвийн хөрөнгийг тэгш бусаар зарцуулж буйд иргэд болон төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Үүний нэг жишээ нь 2018 оны дүүргийн төсвөөс 12 дугаар хороонд зургаан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бол зарим хороонд нэг ч арга хэмжээ тусгаагүй явдал. Түүгээр ч барахгүй аудитын газраас хийсэн шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тодруулбал, УИХ, Засгийн газрын тогтоол болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөнөөр 620 сая төгрөгийн зөрчил гаргасан байна. Үүнд дээд шатны байгууллага, удирдлагын албан ёсны шийдвэргүйгээр аялал жуулчлалын компанид 67 сая төгрөгийн гадаад томилолтын зардлыг дүүргийн төсвөөс гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1- ийг, ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгохдоо журамд заасан хувь хэмжээнээс илүү тооцож, 8 сая 709.3 мянган төгрөгийн урамшуулал олгосон нь Төрийн албан хаагчид шагнал урамшуулал олгох журмын 5.5 дахь заалтыг тус тус зөрчжээ. Түүнчлэн гэрээт ажилтнуудын цалинг гэрээний дүнгээс илүү олгож, 8 сая 640 мянга, дүүргийн ажлын танилцуулга зохион байгуулах оройн арга хэмжээнд 13 сая төгрөгийг үргүй зарцуулсан байх юм.

Ингээд ч зогсохгүй Засаг даргын орлогч, зөвлөх дэргэдээ ажиллуулж, баталсан орон тооноос илүү гаргасан нь Төсвийн хуулийг тус тус зөрчиж байгаа аж. Энэ мэтээр хуульгүй улсад амьдарч байгаа мэт аашилж, улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж буй нь Х.Болормааг огцруулах зүй ёсны шаардлага болоод байгаа аж. Мөн тэрбээр аудитын газраас гаргасан өмнөх зөвлөмжийг ч биелүүлээгүй өдийг хүрчээ. Тухайлбал, аудитаар долоон зөвлөмж өгсөн ч бараа материалаа ангиллын дагуу бүртгээгүй, улсын төсвийн байгууллагын урсгал төсвийн зардал, хөрөнгийн зардал гаргасан, төсвийг хэмнэлтгүй зарцуулсан зэрэг гурван зөвлөмжийг хэрэгжүүлээгүй аж. Энэ мэтээр Сүхбаатар дүүргийн эзэн мэт аашилж буй Х.Болормаа даргад даруулга хэрэгтэй байгааг жирийн иргэд нь хүртэл ярьж эхэлжээ. Ямартай ч, тус дүүргийн МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Засаг дарга Х.Болормаагийн хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа нь хэрээс хэтэрч, дүүргийн иргэдийн эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргаж байгаагаас гадна 2017-2018 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг “Хангалтгүй” гэж үзсэн учраас ийнхүү огцруулах санаачилгыг гаргажээ. Гагцхүү дүүргийн ИТХ-ынхан тэдний шаардлагыг хүлээн авч, яаралтай хуралдаан зарлах эсэх цаашлаад даварсан Засаг даргадаа хариуцлага тооцох эсэхийг харах л үлдлээ.

 

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Naiz aas ni (203.91.115.43)

    2018-05-14

    Bolroo mini dee bar chi ajiluulj chadahgvi baij naan a yu hiij bgaan be. Mongol toriig hvndel ee Bitii mongol toriig shiwsheg bolgo. Minii medhiin 2 ch udaa bar ajiluulj baigaad dampuursan shdee minii naiz.

  • зочин (124.158.107.106)

    2018-05-10

    АН аас томилогдсон дарга гэсэн байх Айхгүй хуссан байна шүү

  • (150.129.140.10)

    2018-05-08

    Saihan l mongol busgui baina. Ta nar arai dendnee suuldee busguichuud ruugee dovtloh boloo yu. Er hunii judag baina uu

  • Sbd-s zail (66.181.176.110)

    2018-05-08

    Hamag hamaatnuuda duuregt ajild oruulaad tamgin gazrin darga enhbold, avgai n mergejilten, hamatan shijir n zasag dargiin orlogch. Ene chin aryun yavdal yumuu. Zuger ajlaa hiij yavsan engiin humuusig halaad. Tec nar shuuhdeed bugd yalsan. Olgoh yostoi tsaling n ene avilgach avgaigaas huvias n garguul bayan hun. Nuhurtuu zasag darga bolgoj ygsnii shagnald 5.70 avch ugsun genee iim l hun de. Nuhruu hurtel avilgaldad. Kazino battulgin ber guai

  • (112.72.14.91)

    2018-05-08

    ХАРВААС ХУЛГАЙЧ МӨНДӨӨ ЧИ? МАНд олигтой юм нэгч байхгүй дээ????

  • zochin (1.21.202.151)

    2018-05-08

    Harah tsarainii baliar novsh bna shdee. Iim yumnuudiig yah gej songodog bna aa.

  • зочин (64.119.27.58)

    2018-05-08

    Заавал МАН н гишүүн тавих гээд яахав дээ,адилхан монгол хамтраад ажиллавал зүгээр юм даа

  • (64.119.25.139)

    2018-05-08

    huuj yawuul