Д.Энхцэцэг: ТҮЦ машиныг ашиглалтаас гаргахгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Улсын бүртгэлийн тухай багц хуулийг баталсан. Ингэснээр шинэчилсэн хуулийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр боллоо. Уг хуулийг шинэчилснээр төрийн үйлчилгээ үзүүлэгч эрх бүхий байгууллагаас иргэдэд хүргэх үйлчилгээг хөнгөвчилж байгаа юм.

Тодруулбал, төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага нь тухайн иргэнээс шаардах лавлагааг хурууны хээгээ уншуулаад гаргах боломж бүрдсэн. Ингэснээр ТҮЦ машинаас лавлагаа авахыг шаардахгүй буюу иргэдийг нааш цааш явуулахааргүй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөс багагүйг зарцуулж, цөөнгүй газар суурилуулсан ТҮЦ машиныг ашиглалтаас гаргах гэж байна гэх шүүмжлэл өрнөөд буй нь ташаа болохыг мэдэгдээд “Төрийн үйлчилгээ үзүүлдэг ТҮЦ машин цаашид ажилладгаараа ажиллана” гэдгийг УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг хэллээ. Төрийн үйлчилгээ үзүүлж буй эрх бүхий байгууллага нь тухайн иргэнээс шаардах лавлагааг гаргахдаа "Хур" системийг ашиглах юм. Харин “Хур” систем нэвтрүүлснээр нааш цааш явж зардал чирэгдэл болдог асуудлыг шуурхайлж байгаа бөгөөд хурууны хээгээр бүх баримтаа авдаг болж байна. Жишээ нь цалингийн зээл авахдаа бүрдүүлдэг материал хоёр дахин буурна. Үүрэн холбооны компаниудад очоод хурууны хээгээрээ бүх үйлчилгээг авах боломжтой. Мөн хувийн хэвшлийнхэн ч энэ боломжийг ашиглана. Өөрөөр хэлбэл, “Хур” систем болон ТҮЦ машиныг ч цаашид ашигласаар байх юм.

М.Сайханаа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)