Төрийн компанийн наадам ба жижиг хувьцаа эзэмшигчдийн нулимс
- 2018-07-28
- Үнэн
- 10

Монголчууд өргөн дэлгэр наадаж байна. Эдийн засаг сайн биш, иргэдийн орлого хангалттай биш хэдий ч Монголчууд бид баярлаж наадамлахдаа хамаг бүхнээ үрээд дуусгадаг тооцоогүй бас санаа амар ард түмэн. Дайны хажуугаар дажин гэгчээр энэ олон баяр наадмыг далимдуулж дураараа тансагладаг төрийн эрх мэдэлтнүүд бас байнаа. Уг нь улс орны эдийн засаг хэцүү, иргэдийн орлого бага, ус борооны гамшигтай энэ үед улс орны удирдаж буй эрхмүүд ухаантайсан бол олсон хэдэн төгрөгөө хэмнээд өвлийн бэлтгэл, иргэдийн цалинг нэмэхэд зориулдаг баймаар. Гэтэл намын нэрээр төрд гарч, ажиллаж буй хэд маань том багагүй найр наадам хийж, тансаглаж байна.
Тухайлбал, Монгол шуудан гэх Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг хувьцаат компанийн хурган захирал нь наадмын өдрүүдэд долоо хоногийн зайтай хоёр ч бэсрэг наадам зохион байгуулан морь уралдуулж, бөх барилдуулан, нум сум харваад амжжээ. Ингэхдээ монголын хамгийн үнэтэй гэгдэх хөтлөгчөөр наадмаа хөтлүүлж, дуучдыг дуулуулан, загварын охидоор Дүүриймаа зохион байгуулан өөрийн бяр, эрх мэдлээ гайхуулсан байна. Уг наадамын цар хүрээ нь сумын наадмын дайтай өргөн дэлгэр болсоныг нь харахад хичнээн мөнгөөр тансаглаж байгааг амархан тооцож болно. Үүнийг хараад хувьцаа эзэмшигч иргэдэд “Цагаан сар ба хар нулимас” зохиол өөрийн эрхгүй бодогдоно. Уг нь Монгол шуудан ХК төрийн өмчит 88 компани дундаа жижиг компанид тооцогддог, тодорхой хувиа хувьчилсан гэдэг утгаараа ийм тансаглал бага байх учиртай компани. Гэтэл ийнхүү тансаглаж байгааг нь хараад бусад төрийн өмчит компаниудын тансаглал хэдэн сая, тэрбумаар тоологддог бол гэж бодохоор татвар төлөгчдийн мөнгө ч эзэнгүй юмдаа гэх бодол өөрийн эрхгүй биелэлээ олно. Энэ компанийн 34% нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж, 66% ийг нь Монголын төр эзэмшдэг бол та бидний сайн мэдэх Оюутолгой компанийн 66% ийг бидний үзэн яддаг Рио тинто, 34% ийг Монголын төр эзэмшдэг. Оюутолгойн 34% ийг эзэмшдэг Монголын төр 66% ийг эзэмшдэг Рио тинтог зардлаа хэтрүүллээ, өөрсдөө тансагдаж бидний авах ноогдол ашгийг багасгалаа гэж байнга гомдоллодог атлаа өөрсдөө 66% эзэмших болохоороо долоо хоногийн зайтай хоёр ч наадам зохион тансаглаж байгаа нь хэнч хараад ойлгохын арга алга. Харин Монгол шуудан компанийн 34% ийн хувьцаа эзэмшдэг 800 гаруй иргэд, ААН-үүдэд Оюутолгойн асуудлаар Монголын төрд тулгараад буй гай зовлон нүүрлээд байна. Уг нь хувьцаат компанийн удирдлага нь хувьцаа эзэмшигчиддээ үйлчилж, тэдний хувьцааны үнэ, ноогдол ашигийг өсгөхийн төлөө ажиллах ёстой байтал манай төрийн өмчит компаниудад төрөөс тавигдсан хурган захирлууд өөрийн эрх ашиг, эрх ямба, тансаглалын төлөө амралтгүй наадамлаж, хүй долоо хутгийг доргиосоор л байна.
Монгол шуудан компанийн хурган захирлыг төрөөс тавигдсан хурган захирал гэдгийн учир нь өнгөрсөн 2016 оны сонгуулиар Б.Анхбаатар гэх эрхэм энэ компанийг удирдах болсон байна. Мөн түүний наадамд дурлах болсон бас нэг шалтгаан нь удирдлагын багаа уяач, бөхөөр бүрдүүлж, газрын захирлаар томилсонтой холбоотой.
Төрд, төрийн өмчит компаниудын энэ мэт тансаглалыг арилгана, эмх журам тогтооно гэж байнга шахуу тунхаглах болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц. Ням-Осор нар хаана байна? Та бүхний үг, үйлдэл газар дээрээ хэрхэн зөрж байгааг хараад дараагийн сонгуулиар иргэддээ хэрхэн тайлбарлахаа эртнээс бэлтгээрэй гэдэг үгийг дайя.










М.Тогтох

Сэтгэгдэл (10)
(202.21.98.138)
mongold shuudagiin alba gej bdag yum uu yu hutsna ve...
(202.9.41.33)
Тогтох ахаа та намайг жил шуудан зөөж олсон цалингаараа хоорондоо барилдаад найраанд өгөөд түрүүлээд 1 тэрбум шагнал авна гэж айжээ Хонины морь унаад түрүүлчихвэл 570 машинаар зараад баяжчихна гэж бодоо юу Би жирийн л шууданч залуу хүн шүү оролдвол өөр хүнээр оролд 5 цаасны төлөө хөлсний бичээч хийж талын Монголын их хаадын улаачаас үүдэлтэй монгол шууданчаар бүү оролдоорой
(202.9.42.2)
ингэж зун болохоор 7 сараас эхлээд 9 сар дуустал найр наадам гэж бараг өдөр болгон шахуу барилдаж, уралдаж, архидаг шигээ ажиллаж, хөдөлмөрлөдөг болсон цагтаа л хөгжиж дэвших байхдаа, харин энэ янзаараа байгаад байвал ч мэдэхгүйээ ...
(182.160.36.238)
Энэ нээрээ үнэхээр хэтэрч байна аа. Хүрэлсүх угаасаа бэлэн амшалдан гуя байжээ. Огцруулах хэрэгтэй
Зочин (27.123.214.108)
Өндөр бай шагнал амлаж даншиг наадам зохиосон төрийн өмчит Эрдэнэтийн ойг болохоор магтаж биччихээд муу шууданчдыг болохоор хоорондоо барилдаж, нум сум харваад танидаг хүмүүсээ царай алдан гуйж хөтлүүлж дуулуулаад Холбоочдын баяраа хийсний төлөө ингэж улс төржүүлж хөлсний бичээч хийдгээ болиоч ээ. Цаг наргүй ажилладаг, 2гүй сэтгэлээр зүтгэж байгаа шууданчдынхаа ажлын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, урам зориг өгөх гэсэн нь харин ч цаашдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зөв зүйтэй арга хэмжээ болсон гэж бодож бна. Шуудангийн ажил бол хүний хүчээр хийгддэг амаргүй ажил шүү
(66.181.184.196)
залхдаггүй юм уу.
Zochin (202.9.41.33)
Үүрийн таван жингээр үдшийн бүрэнхий хүртэл хүнд ачаа үүрээд албан газар айлын хаалга цохиж өвөл хөлдөх гээд зун шатчих гээд жилийн 4 улирал ажиллаж үзээ юу Жилд ганц удаа 100 жилийн түүхт холбоочин шууданчдийн баяраараа өөрсдөө барилдаад өөрсдөө хүний морь гуйж унаад өөрсдөө нум сум харваж баярлаж болохгүй юу тэ энэ ариун биш хар явдал уу
АХ (103.26.195.40)
Яав ч ариун явдал биш шүү
Ариунаа (202.9.41.33)
Үүрийн таван жингээр үдшийн бүрэнхий хүртэл хүнд ачаа үүрээд албан газар айлын хаалга цохиж өвөл хөлдөх гээд зун шатчих гээд жилийн 4 улирал ажиллаж үзээ юу Жилд ганц удаа 100 жилийн түүхт холбоочин шууданчдийн баяраараа өөрсдөө барилдаад өөрсдөө хүний морь гуйж унаад өөрсдөө нум сум харваж баярлаж болохгүй юу тэ энэ ариун биш хар явдал уу
зочин (122.201.22.170)
Энэ ариун явдал уу