Даншиг наадмын тухай мунхаг миний бодол
- 2018-07-31
- Үнэн
- 36

Монгол улс үндсэн хуулиараа төр, шашиныг тусгаарласан ардчилсан улс хэмээн тунхагладаг. Найр наадам дутсан юм шиг төрийн үзэл баримтлал, үндсэн хуулиа зөрчин Даншиг наадам гээч амбасын үеийн ёслолыг зсэргээн хөхүйлж байгаа нь Монгол түмний гутамшиг юм биш үү гэх бодол маниас сүүлийн үед салахаа болилоо. Нэгэн зүйл. 1691 онд ар Монголд том наадам болж, Манжийн хаанд дагаар орсны баярыг нижгэр тэмдэглэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнээс хойш жил бүр даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор ард олныг шахан ихээхэн бэлэг сэлт, өргөл барьц цуглуулан хаанд өргөн барьж зохион байгуулж байсан талаар түүхчид өгүүлдэг. Энэ талаар бэдэн биологич би биш, түүхч Өлзийбаатар доктор тодорхой ярина биз ээ. Нэгэн зүйл. Монголчууд шарын шашины нөлөөнд гүн гүнзгий автаж, эр сүвтнүүд гь хар багаасаа шар орхимж нөмрөн гандан хийдэд шавилан сууж, гэр бүл ч үгүй, нийгмийн туст нэмэрхандив ч үгүй, бясаа жоом мэт бусдын хөдөлмөрийн үр шимээр амьдрах болсон нь маргашгүй үнэн билээ. Тэр үед хүн амын өсөлт бүрмөсөн зогсож, бүр жилээс жилд буурч, хотлоороо бөөс хуурс, өвчин зовлондоо баригдан харанхуй бүдүүлгийн ёроолд живж, цагтаа дэлхийн талыг эзэгнэж байсан Чингисийн Монголчууд хагасхан сая болтлоо цөөрөн доройтож, үндэстнээрээ мөхлийн ирмэг дээр тулаад байсан талаар гадаадын судлаачид бичиж үлдээсэн баримт бишгүй буй. Энэ бүхэн Манж Хятадын алсын хараатай бодлого байсантай маргах хүн үгүй буйзаа. Нэгэн зүйл. 1911 онд Монголчууд Манжаас тусгаар тогтнолоо зарласны дараа Богд хаан зарлигбуулган Даншиг гээчийг цаашдаа тэмдэглэхийг цаазлан хориглож, 1912 оноос эхлэн Ардын наадмыг хийхээр болж байсныг өнөөгийн залуус тэр болгон мэдэхгүй байж болох. Харин 1921 оноос ардын хувьсгалын баяр наадмыг өнөө хүртэл жил бүр зохион байгуулж эхэлснийг бид бүгдээрээ мэднэ. Маньд цөөхөн асуулт байна.
1.Даншиг наадмыг шашины баяр, цамын ёслол, ламын уншлага зэргээр тэмдэглэх гэж байгаа бол засаг төр үүнд нь хутгалдан цөөхөн хэдхэн жуулчин татах нэрийдлээр төсвөөс зуу зуун саяар нь мөнгө зарах нь хэр оновчтой юм бол оо?
2.Даншигт барилдсан бөхийн цолыг баяр наадмын хуулинд заасны дагуу ерөнхийлөгчийн зарлигаар бус Гандан хийдийн Чойжамц хамбын захирамжаар олгож байгаагаас үзэхэд энэ маягийн наадам чинь манай хэдэн бөхчүүдийн хоорондох дуусашгүй тэмцэл хагаралцлыг улам гааруулах бус уу?
3.Улс орон маань өнөөдөр дансандаа улаан мөнгөгүй ядуурлаа үхлээ хатлаа гээд бадар бариад гуйлгачин царайлаад баруун солгойгүй өр зээл тавиад байгаа. Арай ядан олсон мөнгөө найр наадам шагнал урамшилд зараад байх нь зээл өгч байгаа нөхдүүдэд хэр тааламжтай харагдах болоо?.
4. Эцэст нь 8 сарын 1-нээс хойш наадам хийхгүй гэсэн Ерөнхий сайдын үг яалаа даа? Энэ их үер усны гамшигтай зэрэгцээд бидний баяр ёслол, ууж идэх арай л дэндээд байна уу даа.Эдгээр асуултуудад төр засгийн эрх барьж байгаа эрхэм дээдсүүд эрх биш сонгогдсон ард иргэддээ нээлттэй хариулна байх хэмээн найднам.
Ш.Пүрэвсүрэн

Сэтгэгдэл (36)
Өмхий дуракад (203.91.115.39)
Гуйлагчин царайгаа л сурталчилж байгаа юм байгаа биз. Өөр үхэрүүдэд сурталчлаад байх юу байдгийн. Үхсэн хатсаных нь ёс заншил.
Ядуу иргэн (122.201.23.158)
Шашинд төрийн хяналт тавьж сүм, дуганыг цөөлж, газарт нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих хэрэгтэй. Лам нар ном уншлаа гээд улс орон маань хөгжсөнгүй, ард иргэдийн амьдрал дээшилсэнгүй шүү дээ. Харин зовж ядарсан ард иргэдийн мөнгийг зүгээр л ном унших нэрийдлээр луйвардан авч байгаа хэрэг шүү дээ.
sak (202.21.100.211)
энэ тэнэг наадмаа болимоор юм хэн үздэг юм найр наадмаар сайжирдаг бол манай улс Азийн Бар болсоон
(108.92.148.34)
Manjiin turd unench zutgehee andgailsan bayar shuudee.Hamgiin huchtei tom avarga arslanguud n manjiin ambanii neriin umnuus garch barilddag, hsmgiin hurdan huleg morid n hurtel manjiin neriin umnuus uralddag manjiig aldarshuulah, mongolchuudad manjiin a loo bat gedgiig n martuulahgui sanuulj baihiin tuld jil bolgon hiij irsen manjiin b I dlogiin naadam shuudee.Yahav olon tumniig eserguutsrlgui bailgahiin tuld shariin shashinii zan uil havsargasan n bas manjiin bodlogo baisan boloi.Odoo urd zugees sanhuujdeg baisan AN iinhanii sanaachilgaar manjiin turiig bish hujaa turiig deedleh naadam bolgoj ehelleedee
KKK (202.179.25.29)
DANSHIGRAAD SAIHAN SHAAJIINAA
(83.97.157.201)
Гандангийн ерген тойрныг нег очоод харчих даа.Жуулчдыг өмхии унер,хог новшоор естой нег алмайруулж бгааг хараарай.Ядарсан тумний минь талхны мөнгийг ийм ч тийм ном уншуул геж хулхидсан бузар газар ш дее.Гахай хоншоорт Чойжамц хувалз идеж уух нь одоо яахав гедег юм аа гехед жорлонгийн асуудал,ойр орчингоо жаахан тохижуулмаар юм.Орчин бохирдуулсан хадаг самбайг журамламаар юм
зочин (103.9.90.130)
1639 онд анх хийсэн. Юун 1691. Түүхээ унш
(202.9.40.107)
юу нь соёлын өв мөв вэ Монголд минь хамаа байхгүй Төвдийн бурангуй газрын шашин Шар хувалз нар сөнөтүгэй Манжууд анх Монголд дорой буурай байлгах гэж оруулж ирсэн адгийн шашин шүү дээ 19-р зуун 20 -р зууны эхэн үеийн Монголын ард түмний амьдрал эрчүүдийг нэг хараач сонсооч мөхөж сөнөж байсан шүү дээ
зочин (103.229.121.129)
анх хэдийд ямар шийдвэрээр хийсэн юм болоо
(202.9.40.107)
шар хувалз нар сөнөтүгэй шарын шашин ламын шашин бол Төвдийн бурангуй шашин Монголын шашин биш
Даншиг... Там шиг.... (202.179.25.159)
8 дугаар богд лам нь зарлигаар хориглосон байтал яахаараа шашны баяр болдог юм. Эх түүхээ мэдэхгүй бол хаана төөрсөн юу болох вэ. Манжийн хаанд зусардах гэсэн урвагч. долдой ноёдын санаачилсан наадам. Ийм байтал одоо сэргээж байгаа нь юуг билэгдэн ёрлож байгаа бол. Намар болж өвөл хаяанд ирсэн байхад найр наадам гээд сууж байдаг. ухаангүй ноёнд урагшгүй албат бол доо бид
ss (202.131.249.202)
Одоо энэ баяр маяраа болиочээ. Ажиллах хэрэгтэй үнэндээ залхаж байна. Шашины баяр шашнаараа л байх хэрэгтэй Төр оролцоод хэрэггүй. Эсвэл энэ баярыг шарын шашныхан 5 жилд нэг удаа хийж үнэ цэнэтэй болгох хэрэгтэй. Суваг болгоноор л гүзээгээ дааж ядсан хэдэн бөх ёоё болимоор юмаа. Тэгээд өвөл болохоор ядаг билээ мал хүнгүй л хөлдөж үхчих гээд гуйлга гуйгаад арчаагаа алддаг биздээ. Харин маш сайн өргөн дэлгэр тэмдэглэх баяр бол Тусгаар тогтнолын баярыг юм шүү.
sop (43.242.242.160)
deedes gej xulgaich nariigaa xeleed bgaamuu
иргэн (202.179.26.8)
За больж үз дээ Амбасын үеийн Наадам ч гэх шиг Өвөг дээдсээсээ Уламжлагдаад ирчихсэн Соёлын өв Шашин шүтлэгрүүгээ дайрч давшилдаг манайх шиг Улс орон гэж хаа ч байхгүй Манайхан гэж юм болгоноо үгүйсгэж муулж доош нь хийж Таашаал авдаг Гаж донтой болцгоосон Өнөөдөр манайд ирж байгаа гадны Жуулчидын үзэж сонирхож Гайхаж бишэрдэг зүйл нь Наадам Шашины холбогдолтой зүйл буюу Занабазарын Бурхадын бүтээл Байгаль Нүүдэлчид малчидын ахуй амьдрал ингээд өөр үзээд сонирхоод байх зүйл байхгүй ш дээ Голцуу л Өвөг дээдсээс минь Уламжлагдаж ирсэн Өв соёлоороо л Дэлхийд гайхуулдаг биз дээ Гэтэл тэр зүйлээ Бид Өөрснөө үгүйсгэж муу хэлээд сууцгааж байдаг таарч дээ
зочин (202.9.42.6)
Одоо баяр наадмаа болиод ажиллах хэрэгтэй байна.
mongol khuu (59.153.113.190)
tun zuv sanal bn
(202.131.231.26)
Яг зөв. Хамгийн түрүүнд бөхчүүдийг шагнахаа болих хэрэгтэй. Худлаа барилдаж , цолны найраа хийсэн жүжгийг нь бид үзэж суудаг болсон
(66.181.169.66)
Монголчууд шарын шашины нөлөөнд гүн гүнзгий автаж, эр сүвтнүүд нь хар багаасаа шар орхимж нөмрөн гандан хийдэд шавилан сууж, гэр бүл ч үгүй, нийгмийн туст нэмэрхандив ч үгүй, бясаа жоом мэт бусдын хөдөлмөрийн үр шимээр амьдрах болсон нь маргашгүй үнэн билээ. Тэр үед хүн амын өсөлт бүрмөсөн зогсож, бүр жилээс жилд буурч, хотлоороо бөөс хуурс, өвчин зовлондоо баригдан харанхуй бүдүүлгийн ёроолд живж, цагтаа дэлхийн талыг эзэгнэж байсан Чингисийн Монголчууд хагасхан сая болтлоо цөөрөн доройтож, үндэстнээрээ мөхлийн ирмэг дээр тулаад байсан. #Одоо гадуур хувцас нь өөр болохоос биш яг тэр үеийн хүмүүс шиг болсон.
(203.91.115.42)
Ганцхан, Монголын тусгаар тогтнол гэгч дэлхийн геополитикийн тоглоомын дүнд аяндаа бий болсон энэ үнэт эрдэнэ мэт зүйл нь жирийн монгол иргэдийн хувьд бараг ач холбогдолгүй эд явж ирснээс энэ бүх зөрчил шалтгаалж байна. Монголын тусгаар тогтнолд хэдэн хутагт, түшмэд, хувьсгалчид л ач холбогдол өгч байснаас масын хувьд дэндүү хол явж ирсэн ойлголт. Тиймээс л бид өнөөдөр тэр тусгаар тогтнол гэгчийн тухай их л сайндаа шүлэг бичиж түүнийгээ уран уншиж гийгүүлэхээс өөр бусдаар бол бараг хөлийн жийрэг шигээ үздэг нь бидний ахуй байдлын тулга тойрсон жалга довны хэрүүлээс илэрхий. Тэр эрээд олдошгүй эрдэнийн төлөө Өвөр монгол, Төвд, Шинжианы Уйгарууд, Украйн, Сир, Лив тэргүүтэй орнууд хэрхэн яаж тэмцээд ч барахгүй олдошгүй зүйлээс харвал уг нь шүлэг найраглалаас хамаагүй түгээмэл түвшний, ус агаар шиг хэрэгцээ болох нь хэнд ч илэрхий.
Зочин (203.91.115.42)
Энэ үүднээс бүх цэргийн наадам гэгчийг зохион байгуулсан нь 21 он. Энэ баярыг арван засагтай зэрэгцүүлэн тэмдэглэж байгаад 24 онд Богд хаан нас бармагц 25 оноос арван засгийг болиулан "улсын баяр цэнгэл наадам" гэж хамтатган тэмдэглэжээ. Зөвхөн нэрний агуулга л өөрчлөгдсөн болохоос бөхчүүд ялгаа байхгүй удирдагчдын нэрийн өмнөөс босч барилдаж байв. Ерөнхий сайд таны өмнөөс, бүх цэргийн жанжин таны нэрийн өмнөөс, ерөнхий сургуулийн өмнөөс, гадаад яамны сайд таны нэрийн өмнөөс гэх мэт. Чухам эндээс Дэмидийн бөх, Гэндэнгийн бөх, Чойбалсангийн бөх гэх мэтчилэн аймгаараа талцах байдал эрчээ авсан. Харин өнөөгийн тусгаар тогтносон монгол улс нь эрх чөлөөний агуулгатай нэг л наадамтай бөгөөд зэрэгцүүлэн даншиг наадам тэмдэглэх нь таны сансанчлан утга агуулгаар маруухан юм. Үүнийг даншиг гэхгүй ядаж Шашин соёлын наадам гэдгээр нь явмаар байна. Жуулчдад зориулсан гэх агуулгатай. Тэгэхгүй бол бид нэг болохоор тусгаар улс ч юм шиг, эсвэл урьдын манжийн захиргаанд байснаа санагалзаад байгаа ч юм шиг хоёрдмол байр суурийг иргэдийн сэтгэхүйд төрүүлж мэдэхээр байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын үүднээс зохисгүй явдал юм. Ардчилал хүний эрх чөлөө эрхэм боловч тусгаар тогтнол гэдэг ганцхан завин дээр бид сэлүүрдэж яваагаа хааяа ч болов санамаар юм. Үндэсний бөхийн хэрүүл, Увс халхаараа талцах, шашин төрийн асуудал гэх мэт аахар шаахар явдал нь тусгаар тогтнолын үнэ цэнийн хувьд дэндүү өчүүхэн явцуу зүйл юм шүү дээ.
Зочин (203.91.115.42)
Энэ үүднээс бүх цэргийн наадам гэгчийг зохион байгуулсан нь 21 он. Энэ баярыг арван засагтай зэрэгцүүлэн тэмдэглэж байгаад 24 онд Богд хаан нас бармагц 25 оноос арван засгийг болиулан "улсын баяр цэнгэл наадам" гэж хамтатган тэмдэглэжээ. Зөвхөн нэрний агуулга л өөрчлөгдсөн болохоос бөхчүүд ялгаа байхгүй удирдагчдын нэрийн өмнөөс босч барилдаж байв. Ерөнхий сайд таны өмнөөс, бүх цэргийн жанжин таны нэрийн өмнөөс, ерөнхий сургуулийн өмнөөс, гадаад яамны сайд таны нэрийн өмнөөс гэх мэт. Чухам эндээс Дэмидийн бөх, Гэндэнгийн бөх, Чойбалсангийн бөх гэх мэтчилэн аймгаараа талцах байдал эрчээ авсан. Харин өнөөгийн тусгаар тогтносон монгол улс нь эрх чөлөөний агуулгатай нэг л наадамтай бөгөөд зэрэгцүүлэн даншиг наадам тэмдэглэх нь таны сансанчлан утга агуулгаар маруухан юм. Үүнийг даншиг гэхгүй ядаж Шашин соёлын наадам гэдгээр нь явмаар байна. Жуулчдад зориулсан гэх агуулгатай. Тэгэхгүй бол бид нэг болохоор тусгаар улс ч юм шиг, эсвэл урьдын манжийн захиргаанд байснаа санагалзаад байгаа ч юм шиг хоёрдмол байр суурийг иргэдийн сэтгэхүйд төрүүлж мэдэхээр байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын үүднээс зохисгүй явдал юм. Ардчилал хүний эрх чөлөө эрхэм боловч тусгаар тогтнол гэдэг ганцхан завин дээр бид сэлүүрдэж яваагаа хааяа ч болов санамаар юм. Үндэсний бөхийн хэрүүл, Увс халхаараа талцах, шашин төрийн асуудал гэх мэт аахар шаахар явдал нь тусгаар тогтнолын үнэ цэнийн хувьд дэндүү өчүүхэн явцуу зүйл юм шүү дээ.
Зочин (203.91.115.42)
Богд хаан ардын наадмыг хийлгээгүй юм шүү дээ. Жаахан болгоомжтой бич. Санаа чинь зөв. 1691 оноос тэмдэглэж эхэлсэн Манжийн хаанд бат оршил өргөх ёслол ерөнхийдөө үндэсний эрх чөлөөг боомилсон агуулгатай учраас монголчууд үүнийг эсэргүүцэх хандлагаа өөр баяраар илэрхийлж байжээ. Тэр нь арван засгийн наадам. Түшээд хан аймгийн 10 хошууны засаг ноёд, шавь хошуудаас өргөл барьц хурааж Богд хаанд мандал өргөх баяр давхар хийж байсан нь Арван засгийн наадам болно. Үүнийг хамгийн сүүлд 1924 онд хийжээ. Өөрөөр хэлбэл 7 хошууны даншиг бол монголчууд Манжид үнэнчийн бэлгэдэл наадам. Түүнийг тэмдэглэхээс өөр аргагүй. Харин арван засаг бол монголчуудын нэг ёсны үндэсний баяр наадам байжээ. Тусгаар тогтнох санаа, үндэсний эрх чөлөөний бэлгэдлийн агуулгатай юм шүү дээ. Санааг нь ойлгож байна уу? 1911 онд олноогийн төр тогтож Богд хаант монгол улсыг байгуулан бүх юмаараа Манжаас ч Хятадаас ч тусгаарлаж байна гэж ойлгуулах үүднээс оны цолыг олноо өргөгдсөн, хуанлийг төгсбуянтын зурхай, улсыг Богд хаант Монгол улс гэж зарлажээ. Харин даншиг наадмыг хийхээс татгалзаж арван засгийн наадмыг тэмдэглэж байсан. 21 онд хувьсгал ялахтай зэрэгцээд улаан оросын нөлөө орж ирсэн ба бүх ардын наадам цэнгэлийг ч улааны үзэлтэй нийцүүлэх шаардлага гарч иржээ.
AX (103.26.195.40)
Зээлж аваад, Гуйж өгнө гэдэг шиг л юм болж байна даа
зочин (66.181.160.8)
дээр үед монголчууд одоогийн биднийг бодвол шүшэг бишрэл их байсан болохоор даншигт их ач холбогдол өгдөг байсан юм шиг байгаа юм. би даншигийг буруу гэж бодохгүй байна, соёлын өв болохоор харин ч төрөөс дэмжих нь зөв гэж боддог. наадам хийж баярлах нь чухал биш харин соёлын өвөө авч үлдэх нь чухал. энэ цам харайх ёс чинь бараг устсан байсан шүү дээ
зочин (66.181.160.8)
өндөр гэгээнд зориулж анх даншиг наадам хийсэн гэж дуулсанаас манжийн харъяанд орсноо тэмдэглээгүй байх, тэгээд ч энэ цам харайх ёс монголын нэг соёлын өв шүү дээ. хүмүүст таниулах л хэрэгтэй: буддын шашинд хамаг амьтанг хайрлахыг сургадаг болохоос биш заваанаасаа болоод бөөстөөрэй гээгүй л байх
zochin (64.119.27.35)
Naadam gej ochnoon mongo zarlagdaj yum hiichiheed hedhen honood dahiad 1 naadam gej boon mongo ureh yamar hereg bainaa? Hereggui mongo urj dundaas ni mongo unagdagaa bolij uz.
(202.179.31.2)
Зөв өө, төсвөөс мөнгө гаргана. Энэ чинь төсөв нэртэй боловч татвар төлөгчид бидний мөнгө. Жуулчид татах гэж байгаа бол арай өөр урлагийн шинж чанартай байх хэрэгтэй. шашны уйтгартай үйл ажиллагаа. угаасаа эе эвдэрсэн бөхчүүдийг бас нэг цолны будилиан бий болгож байгаа. буурал Бат-үүл эхлүүлсэн утга агуулга муутай энэ баярт энэ их төсөв үрж яана. Монголын төр засгийн шийдвэр хэрэгжих чадваргүй нэг жишээ. Хүрэлсүх нь 08 сарын 01 ээс хойш наадам байтугай найр хийлгэхгүй гэж сүржигнэх, хэрэг эрхлэх газрын дарга нь энэ шашны наадам зарлана. ямар утга байнаа
(202.21.106.135)
1. Ёс жаншилаа дэлхий нийтэд харуулж таниулж улсаа сурталчилж бна. 2. Улс орон, ард түмнээ даатгасан шашны үйл . Юу нь буруу бна
sss (182.160.1.128)
шашин татвар төлдөггүй нэг ном уншуулах 1000 т авах бурхан хэлсэн юм уу
Зочин (202.21.99.226)
Миний бодоход улс гүрэн бүрэн эрхт байдал тусгаар тогтнолоо хамгаалахдаа ёс заншлаа дээдэлж залуу үедээ өвлөж үлдээх нь маш чухал байдаг. Бид нарын тусгаар тогтнолын дархлаа нь өв соёл, нүүдэлчин ахуй, гэх мэт хаана ч байхгүй соёлоо л хамгаалж үлдэх гэж бодож байна. Зөв болов уу.
(59.153.84.218)
Маш зөв
_ (202.72.245.122)
Агуулга муутай баахан уламжлал аугаа хоосон хийрхэл мэт билэгдлээр дүүрэн уйтгартай маягийн сунжирсан үзүүлбэрүүд
зочин (202.179.27.10)
Одоо монголд баяр наадам зугаа цэнгэл дутаагүй, Та зөв асуудал хөнджээ,
Долдой (202.131.242.254)
зөв зүйл хөндөж байна. үндэсний ухамсар түүхэн залгамж чанар, үндэсний үнэт зүйл, эв нэгдэлд харшилах ийм арга хэмжээг төрийн оролцоотой хийх нь зүйд нийцэмгүй. энэ нь улс төрийн намын бодлого удирдлагийн зөрчилийг илэрхийлж байна гэж ойлгогдохоор бна. фракци хооронд үүсэн тэмцэлийн цучил юм уудаа Ерөнхий сайдын шийдвэрийн эсрэг мигийн фракциас хийж байгаа улс төрийн акци гэж үзэх бүрэн үндэслэл байна. улс орноороо тоглож тэмцэлдэх юм даа.эрхэм дээдсүүд минь...ухааны хат дутаад байна .Ерөнхийлөгч маань хэлгүй мэт л байна. боловсрол дутаад байна уу???
Тэнгэр сүсэгтэн (202.170.68.38)
Ш.Пүрэвсүрэн гуай та үнэн зөв үзэл бодолтой, жинхэнэ монгол хүн байна. Таныг бүрэн дэмжиж байна.
Зочин (66.181.185.92)
Зев л юм бичсэн байна, гэхдээ улсын зардлаар наадам хийж, тесев гаргаж менге саах зорилготой дээдсууд ойлгож хулээж авахгуй л дээ