Ажлын байранд архидан согтуурсан албан хаагчдад хатуу хариуцлага тооцно

Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-нд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг ugjvgy билээ. Эл хэргээс үүдэн эрх барьж байгаа намын удирдлагууд ч ажлын байран дээрх сахилга батыг чангатгах үүрэг даалгавар өгч тогтоол гаргасан байгаа юм.

Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар яамд, хэлтсүүддээ үүрэг даалгавар өгч, сахилга батыг чангатгаж, дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны стандарт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдүүлэн ажиллах ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, хэнд ч өршөөл үгүй хандахыг хатуу даалгаж, дотоод дүрмэндээ тусгажээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (202.131.247.170)

    2018-08-16

    АЖЛЫН БАЙРАНД ХЭН АРХИДДАГ ВЭ ГЭВЭЛ ЦҮНХ БАРИГЧ НАР Л АРХИ УУЖ, ХОР НАЙРУУЛЖ БАЙНА ДАА, ТЭД ХЭЗЭЭ Ч АЖИЛ ЯРЬДАГГҮЙ БӨГӨӨД ХОР НАЙРУУЛЖ, АШИГ УНАГАХ УУ Л ГЭДЭГ. ТЭДНЭЭС БОЛЖ МОНГОЛ УЛС МӨХӨХ ГЭЭД БАЙНА. МАН АН ЫНХАН САРУУЛ УХААНДАА ТУНГААН БОЛГООХГҮЙ БОЛ ТА НАР Ч ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАНА.