Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүллээ
- 2018-08-16
- Нийгэм
- 0

Гаднын орнуудад ажилд зуучлах нэрийдлээр залилуулахгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, “Европын орнуудад ажилд зуучилна, Шенгений виз гаргана” гэх зарыг олон нийтийн сүлжээгээр тараан иргэдийг залилах явдал буурахгүй байгаа аж.
Мөн Монгол иргэд Шенгений бүсийн орнуудын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаад саатуулагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Тиймээс иргэдийг бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийхийг, түүнчлэн энэ төрлийн зар тарааж буй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа.
М.Өлзий

Сэтгэгдэл (0)