Сонгогдсон хүүхдийн бүртгэлийг цэцэрлэгт нь очиж баталгаажуулна

Өнгөрсөн долдугаар сарын 25-нд эхэлсэн цэцэрлэгийн цахим бүртгэл өчигдөр дууссан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн цахим элсэлт өнөөдөр 09:00 цагт зохион байгуулагджээ.

Цахимаар хүүхдээ бүртгүүлсэн иргэдийн гар утсанд "Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад ... дугаартай таны хүүхэд сонгогдсон тул ...-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу" эсвэл "Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад ... бүртгэлийн дугаартай хүүхэд сонгогдсонгүй" гэсэн зурвас ирж байгаа юм. Мөн цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм. Хэрэв таны хүүхэд сонгогдсон бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

-Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар

-Хорооны тодорхойлолт /эх хувиараа/

-Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар

-Хүүхдийн цээж зураг 2%.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)