Хүүхдийн урлан бүтээх төвийн бүртгэл удахгүй эхэлнэ
- 2018-08-28
- Нийгэм
- 0

Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн ирэх сарын 3-наас бүртгэлээ эхлүүлэхээр болжээ. Тэд уран зураг, уран бичлэг, сүрлэн наамал, сүлжмэл, хувцас дизайн, автомашин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг 10 гаруй дугуйланд суралцах хүсэлтэй хүүхдийг үнэ төлбөргүй хамруулах аж.
Нэг дугуйланд 60 орчим хүүхэд бүртгэх бөгөөд нэг ээлждээ 15-20 хүүхдийг хамруулах боломжтой юм байна.
Элсэгчид бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зураг авчрахаас гадна хураамж болгон 50 мянган төгрөг төлнө. Ингэснээр дугуйланд элссэн хүүхэд жилийн турш өөрийн сонирхсон ангидаа нэмэлт төлбөр төлөхгүй хамрагдах боломжтой.
Г.Ням

Сэтгэгдэл (0)