Төрийн ордны хамгаалалтыг чангатгав

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар” гаргасан. Үүний дагуу ЗГХЭГ нь сахилга, хариуцлагыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүйн байдал зэрэгт үнэлгээ хийсэн.

Тодруулбал, ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд ТТХГ-аас үзлэг явуулж, ЗГХЭГаас томилсон шалгалтын ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз” УТҮГ-т гэнэтийн шалгалт хийжээ. Тус газар нь Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын дотоод хяналт шалгалтаа чангатгаж ажилласан байна. Ингэхдээ он гарсаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг халж, зөрчил гаргасан есөн ажилтанд сахилгын арга хэмжээ авчээ. Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг ЗГХЭГ ёсчлон биелүүлж, харьяа агентлаг яамд болон бусад төрийн байгууллагадаа үлгэрлэн ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нийт албан хаагчдадаа үүрэг болгожээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • чека (202.9.40.152)

    2018-08-28

    ажлын байран дээр архи уух нь буруу буруу.Гэхдээ тэдгээр нөхдөөс ч аюултай улсуудад яаж хариуцлага хүлээлгэж яаж зайлуулж цэвэрлэх вэ.Жнь архи дарс уухгүй ажил таслахгүй мөртөө ажил төрөлдөө ямар ч ахицгүй.бусдын хийснийг өөрөө хийсэн .өөрийн хийсэн жонхуугаа бусад нөхөд хийсэн болгож явдаг амаараа ажил хийдэг.дарга албан тушаалтны хошногыг нь долоох мөрөөрөө долоохгүй үргэлж буруу мэдээллээр хангаж хамт олныг үргэлж хагаралдуулж холион бантан хийж явдаг хирнээ хамгийн их цалин хөлс гавъяа шагналыг нь хүртэж явдаг .суусан суудлаасаа хэзээ ч ховхордоггүй.хэнч ховхолж чаддаггүй хогийн шаарнуудад ямар хариуцлага яаж оногдуулах вэ.