“Монполимет”-ын Заамар дахь алтны уурхайн ажилтан амиа алджээ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэдхэн хоногийн өмнө өөрийгөө өмгөөлсөн мэдэгдэл хийгээд байсан. Учир нь Туул голын амийг тасалж, алт олборлож байна. Монгол Улсын хууль дүрмэнд захирагдахгүй байна гэсэн мэдээллийг тэрбээр үгүйсгэсэн юм.

Тэгвэл түүний эзэмшлийн "Монполимет" компанийн Заамар дахь алтны уурхайн гагнуурчин 60 орчим настай иргэн өчигдөр экскаватортын шанаганд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Талийгаач гагнуур хийгээд сууж байхад дээрээс нь шанага унаж цохижээ. Ар гэрийнхэн нь өчигдөр хэргийн газарт очсон байна.

Энэ харамсалтай хэргийг Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаан байна.

Б.Маргад

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.10.22.211)

    2018-08-30

    Балиар хар мөртэй авгай вэ.