Нийгмийн даатгалын мэдээллээ иргэд гар утсаараа авах боломж бүрдлээ

Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллээ иргэд гар утсаараа авах боломж бүрджээ. Тодруулбал, энэ оныг “Нийгмийн даатгалын жил” болгон зарласантай холбоотойгоор гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм байна.

Даатгуулагч гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, бусад үйлчилгээ болон энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой аж. 

Ингэхдээ иргэн App Store, Play Store-оос "Нийгмийн даатгал" гэж хайн бүртгүүлэх юм байна. Бүртгүүлсний дараа мэдээллийн өөрт ойр нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж баталгаажуулах аж. Энэ нь тухайн иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.92.166)

    2018-08-30

    УХААЛАГ ГАР УТАСГҮЙ НЬ ХОХЬ НЬ БОЛОХ УУ?