27 дугаар хорооноос ‘’Шилдэг өрх’’ номинацад өрсөлдөнө

Баянзүрх дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяны ‘’Шилдэг өрх’’ төрөлд дэвшиж буй Ж.Тогоонтөмөр гуайхаар зочиллоо.

Тус айл нь дүүргийн 27 дугаар хороо 42 дугаар гудамжинд амьдардаг бөгөөд аяны хүрээнд хашаандаа цэцгийн мандал тарьж, гадна болон дотор камержуулалтыг хийсэн байна. Түүнчлэн хашаандаа явган хүний зам тавьж, хашааны хаалгаа сольж өнгө үзэмжээ дээшлүүлжээ.

‘’Манай хороо-Миний гудамж’’ аян ирэх 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргаж, шилдгээ шалгаруулах бөгөөд тус аянд Баянзүрхчүүд ийнхүү идэвхтэй оролцож байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)