Төрийн албан хаагчдын ажлын үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлнэ

 

Төрийн албаны зөвлөлөөс яам, агентлагуудын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй шуурхай уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр зөвлөлийн дарга гишүүд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал, зарчмын өөрчлөлтүүд, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа ажил, шинээр болон шинэчлэн боловсруулж буй журмын талаар мэдээлэл хийв.

Мөн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар тодорхой хугацаатай, эзэнтэй үүрэг чиглэл өглөө. Төрийн албаны зөвлөлийн шуурхай уулзалтаас өгсөн үүрэг, Засгийн газрын тогтоолыг энэ өдөртөө багтаан яам, агентлагийн нийт албан хаагчдад танилцуулах, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, ирэх сарын 1-нийг гэхэд Төрийн албаны зөвлөлд ирүүлэхээр болов. Шинэ хуулийн шинэ үзэл баримтлал, шинэ ойлголт, шинэ хандлага, арга барилаар бодитой хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын зөвлөгөөн уулзалтыг зохион байгуулах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлэх ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлэхийг хатуу анхаарууллаа.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.9.42.59)

    2018-08-31

    Ингэж л ажиллаасай гэж мөнч их хүлээсэн. Нэргэсэн хойно нь хашгарч байгаач нойрноосоо сэрж байгаа нь сайшаалтай.