Төрийн ордонд нэвтрэхдээ баримтлах хувцаслалтын дүрэм
- 2018-08-31
- Нийгэм
- 2

ЗГХЭГ-аас яам, агентлагуудад шалгалт хийсэн. Мөн Төрийн ордонд ч шалгалт явуулж, Төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг улам чангатгасан юм. Ингэхдээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүд болон бүх хүний бичиг баримтыг тогтмол нягталж, гар тээш зэргийг ренттген төхөөрөмжөөр гаргаж, архи согтууруулах ундаа, хориотой бараа бүтээгдэхүүн авч яваа эсэхэд хатуу хяналт тавьж байна.
Мөн Төрийн ордонд нэвтрэхэд хувцаслалтад онцгой анхаарч, ордны хаалга тус бүрд хувцаслалтын зураг наасан байна. Түүнчлэн Ерөнхийлөгчтэй холбоотой арга хэмжээнд оролцохоор Төрийн ордонд нэвтэрч байгаа бол заавал зангиа зүүхийг шаардлагатай аж.
Хэрхэн яаж хувцаслахыг доорх зургаас харна уу.

Харин биеийн тамирын, чөлөөт амралтын, ажлын болон этгээд загварын, нуруу, хэнхдэг ил гарсан, гэрэлтдэг нимгэн хувцас, өвдөгнөөс дээш богино банзал, бохирдсон хувцастай иргэд, ажилтнуудыг нэвтрүүлдэггүй. Түүнчлэн сорочкон цамц эрээн бол нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

ЗГХЭГ нь Төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна.

Сэтгэгдэл (2)
хийх ажлаа олжээ (64.119.26.131)
Мэдээж төрийн ордонд биеийн тамирын хуцастай гүйгээд очих хүн ерөнхийлөгчөөс өөр хүн мэдээж байхгүй биз. Харин төрийн ордоны эрхэмүүдээс өдөр бүр л бие биенээ хорвоогийн хамаг муу,муухай үгээр дайрч давшилж байхыг иргэд 20-иод жил харлаа.. Үр дүн нь эхний үед мухай юм ёс зүй алдагдаж байна гэж халагладаг байснаа аажмаар дасан зохицож улмаар ард иргэд бие биенээ үзэн даж ч байгаа юм шиг хөгийн авар араншин гаргадаг болоод зогсоогүй улам дээшилж төрийн түшээ гэх гудамжны тэмцэгчдийн арми ,улс төрчид гэгдэх эрэхмүдийг худалч,хулгай,луйварчнаар дуудах болсон. Энэ бол хувцаслалтаас өмнө журамлах асуудөл мөн.
(103.10.22.118)
Төрийн ордонд ажиллагчид бүгдээрээ сурагчид шиг формын хувцастай болох хэрэгтэй юм байна.Тэгвэл формын хувцас ер нь хүүхэд эцэг эхчүүдэд ямар дарамт болдогийг мэдрэх биз! Үгүйдээ төрийн ордон дотор яваа гадныхан содон харагдана.