Хот хоорондын зорчигч тээврийн үнэ маргаашнаас өөрчлөгдөнө

Ирэх есдүгээр сарын 1-ний өдөр буюу маргааш хот хоорондын зорчигч тээврийн үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл бий юм. “Авто тээврийн үндэсний төв” ТӨУҮГ-аас мэдээлснээр, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдийн үнэд 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн өөрчлөлт оруулахаар болсон байна.

Энэ нь шатахууны үнийн өсөлттэй холбоотой аж. Албаны эх сурвалж мэдээлэхдээ “Үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг одоогоор хэлэлцэж байна. Өөрчлөлт оруулах талаар Зам тээврийн хөгжлийн сайдын тогтоол бий. Түүний дагуу тооцон өөрчлөгдөнө” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)