Германчууд Эрдоганыг Гитлертэй адилтгав
- 2018-09-01
- Дэлхий
- 3

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд зориулсан алтадсан хөшөөг Германы Висбаден хотод босгоод байсан билээ. Олон улсын наадмын артобьект болсон хөшөөг оршин суугчид эсэргүүцэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг “Туркийн Гитлер” гэж гутаан доромжилсон үг хэллэг гарсантай холбогдуулан Висбаден хотын гал сөнөөгчид хөшөөг өнгөрсөн мягмар гарагийн орой буулгажээ. Хотын төв талбайд босгосон дөрвөн метр өндөр хөшөөг шүүмжлэгчид олон нийтийн сүлжээнд “2018 оны хамгийн муу мэдээ” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.
Улмаар хөшөөтэй холбоотой муу үг хэллэг гарч, иргэд хооронд мөргөлдөөн үүсэхэд хүргэсэн талаар хотын зөвлөлийн гишүүн Оливер Франц “Wiesbadener Kurier” сонинд өгсөн ярилцлагадаа онцоллоо. Мужийн цагдаагийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу Висбаден хотын захирагч Свен Герич аюулгүй байдлыг хангах үүднээс хөшөөг буулгах шийдвэр гаргасан юм байна.
Б.Номуун

Сэтгэгдэл (3)
ЗОЧИН (202.21.124.19)
ЭРДОГАН МАШ ЗӨВ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА. БҮХ УЛСУУД АНУ-ЫН "ДҮРЭМ, УДИРДАГААР" ЯВАХ АЛБАГҮЙ.
Зочин (202.21.124.21)
Эрдоган бол АНУ, барууныхны дохио зангаагаар хөдлөх улс төрч биш. Тэд өөрсдийг нь дуулгавартай дагахгүй л бол "ДАРАНГУЙЛАГЧ" цол зүүж, улсынх нь дотоодод сөрөг хүчнийг өдөөж, санхүүжүүлж, далдаас удирдаж хууль ёсны төрийнх нь эсрэг босгодог. Энэ бол тэдний шилдэг технологи. Үүнийгээ Туркэд амжилгүй хийсний дараа Эрдоган бүгдийг ойлгосон.
(188.95.123.149)
hamgiim gaihaltaini erdogoni hoshoo germand baihdaa jah ve dee merkeliin hoshoog turked bosgooch