Цалингаар хөшиглөсөн явуургүй улс төр

 Боловсролын салбарын багш, ажилтнууд хичээлийн шинэ жилтэй уралдан есдүгээр сарын 3-нд албан ёсоор ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэв. Цалинг 32 хүртэлх хувиар нэмснийг тэд хангалтгүй гэж үзжээ. 2014 оноос хойш анх удаа төрийн албан хаагчид тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт ажиллагсдын цалинг нэмэх шийдвэрийг энэ Засгийн газар гаргасан. Гэтэл зарим багш цалингийн нэмэгдлээ голж, ирэх даваа гараг (өнөөдөр)-аас ажил хаяхаа мэдэгдээд буй. Зарим багш гэсний учир нь, ажил хаяхаа мэдэгдсэн дээрх шийдвэрийг боловсролын салбарынхан бүгд гаргасан гэж ойлгож болохгүй юм. Үүнд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гол үүрэгтэйгээр оролцож байна. Энэ бол үйлдвэрчний эвлэлийн хэт туйлширсан, шантааж маягийн үйл ажиллагаа төдий.

Түүнээс биш есдүгээр сарын эхэнд хичээлдээ яаран догдлон ирж байгаа шавь нарынхаа гэрэл гэгээ цацарсан нүд, цангинасан инээдийг хараад “Цалинг маань бага нэмлээ, дахиад нэм, тэгэхгүй бол ажил хаяна” гээд зогсч байх хатуу сэтгэлтэй багш хаана ч байхгүй. МҮЭХ багш нарын цалинг 50 хувь хүртэл нэм гэж шаардаж байгаа нь улс орны эдийн засгийн чадамж, бодит байдал зэргийг тооцоогүй, зөвхөн Гурван талт хэлэлцээр гэдгээр далайлгаж, хэт нэг талыг барьсан өөрөө ажил хийсэн болж харагдах гэсэн явуургүй үйлдэл гэлтэй. Цалинг огт нэмээгүй бол үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг зөв гэж дэмжмээр байна. Гэтэл цалин нэмчихээд байхад илүү ихийг шаардах нь тэртэй тэргүй хүндрэлтэй байгаа эдийн засгаа нэгмөсөн түлхэж унагах гэж байгаатай агаар нэг юм. Уг нь багш нарын цалинг 2010 оноос үе шаттайгаар нэмэгдүүлсээр эдүгээ 2007 онтой харьцуулахад 2.4 дахин өссөн. Багш нарын цалин нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөс 28 хувиар илүү нэмэгдсэн гэдгийг 2017 оны сүүлээр статистикчид хэлж байв. Үүний дээр саяын 8-32 хувийн нэмэгдлийг тооцвол багш нарын цалин боломжит хэмжээнд нэмэгдлээ гэсэн үг. МҮЭХ-ныхон, Монголын багш нарын цалин дэлхийн дунджаас олон дахин бага байгаа” гэж мэдэгдсэн. Гэтэл бусад улс оронтой багш нарын цалинг харьцуулж болохгүй байгаа орнуудын нэг хүнд ногдох ДНБ нь манайхаас олон дахин их гэдгийг эдийн засаг гадарладаг захын хүн ойлгоно. Нөгөө талаар Монголд нэрлэсэн цалин нь өссөн ч, хөдөлмөрийн бүтээмж өсөөгүй. Байдал ийм байхад бүтээмжтэй уялдаагүй суурь цалинг нь нэмэх нь буруу. Энэ нь оюутан бүрт 70 мянган төгрөг сар тутам тарааж ирсэнтэй яг адилхан гэдгийг судлаачид хэлдэг. Багш нарын цалинг нэмэхээр инфляци өсдөг. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшилд ажиллагсад хохирдог байдал одоо ч харагдаж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бага багаар тогтмол нэмэгдсээр л байгааг сүүлийн хэдэн сарын судалгааны дүн харуулна.

Цалинг ажлын үр дүнтэй холбох, өрсөлдөөнийг бий болгохын тулд боловсролын системийг үндсээр нь шинэчлэх шаардлагатай. Түүнээс биш зөвхөн цалин нэмээд боловсролын чанар сайжирна гэдэг хий хоосон мөрөөдөл. Багш нарын цалинг хавтгайруулан нэмснээр бүтээмж, санаачилга нь харин ч буурна. Тиймээс энэ талаар бусад орны туршлагыг судлах ёстой. Жишээ нь, Сингапур, Канад зэрэг оронд ваучерийн системийг нэвтрүүлж, тойргийн системийг халсан. Хүүхдүүд сургуулиа сонгодог болчихвол яваандаа өрсөлдөөн нэмэгдэнэ. Тиймээс цалингаа хавтгайд нь нэмүүлчихээд чанарын өрсөлдөөн, бүтээмж зэргийг ярилгүй нүдээ тас аниад сууж байх гэсэн санаархал нь бүх багшийн санаа биш юм. Үйлдвэрчний эвлэл хэт сэлэм эргүүлээд байх шиг санагдах. Засгийн газар ирэх онд төрийн албан хаагчдын цалинг шат дараатай нэмэгдүүлнэ гэдгээ зарлаж байхад цалин нэмэх шаардлага тавиад ажил хаяна гээд байгааг өөрөөр ойлгох аргагүй. “Цалин” гэдэг сэдэв дагасан улс төрийн үйл ажиллагааны цаана АН, багш нарыг төлөөлж жагсаж хийрхээд байгаа цөөн хэсэг бий гэдгийг албан эх сурвалж үгүйсгэхгүй байна.

У.Орхон

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Амгалан (66.181.160.20)

    2018-09-03

    Цалин нь нийгмийн баталгаа юм бол ангийн фонд нэртэй багшийн хэрэглээний мөнгө, эцэг эхчүүдээс татдаг жаал зугаа мөнгө, анги цэвэрлэгээ, ангийн засвар, вакум цонхны мөнгө юуны баталгаа вэ... Би энд тайлан өгнө өө гээд алга болдог мөнгөнүүдийг жагсаалаа... Одоо завхралыг анхлан үүсгэсэн 40-р сургуулийн багш Мөнхтуяа та 5д ангийн хүүхдүүдийн монтажыг нь болохгүй бол мөнгийг нь буцааж өгнө үү... Мөнхтуяа багшийг анги дааснаас хойш "Танай ангийг даах албатай ч биш. Би ажлаа гарлаа" гэж сүрдүүлж шантажлаж авсан мөнгийг бичих ээ болъё.... шудрага царайлах дуртайм бол эхлээд үйлдлээ шудрага болгоно уу

  • зочин (202.70.34.38)

    2018-09-03

    Багш нар гэлтгүй массаараа цалин бага авч шүү дээ.Яахаараа дарга нэртэй луйварчид өрмийг нь идээд бор зүрхээрээ зүтгэж байгаа эмч багш төсвийн хэдэн ажилтан ард түмэн хусмийг нь идэж авсан цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй өрнөөс өрний хооронд гуйлгачин шиг амидрах ёстойм бэ.Зарим нэг багш нарын сарын цалингаар өдрийн хоолны мөнгө хийгээд явж бх нь тэгээд шударга уу.Дургүйцээд бгаа улсууд тэгээл гуйлгачин амьдралаараа л амьдраад хувь заяатайгаа эвлэрээд л яв л даа

  • зочин (203.91.118.180)

    2018-09-03

    Багш нэртэй энэ ухаангүй мулгуу хүмүүсээ ичээч ээ болиоч ээ ядаж хүүхүүдээс ичээч ээ

  • Зочин (202.21.124.21)

    2018-09-03

    ҮЭ ер нь мөнгөний төлөө л ажиллах болсон. Улс төрийн нам, бүлэглэлүүдэд үйлчилж шан харамж авч шантаажны шаардлага тавихаас бус өнөөдөр улсын эдийн засаг, сан хөрөнгийн боломж ямар байна гэж бодох ч үгүй бас багш, эмч нарыг бүрэн төлөөлөөд байгаач юм байхгүй. ҮЭ ҮНЭНДЭЭ ДАМПУУРСАН, УЧИР НЬ УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГ БОЛЧИХЛОО, ХҮМҮҮС НЬ ХОЦРОГДСОН, ЧАДВАРГҮЙ.

  • Монгол (119.40.103.142)

    2018-09-03

    багш нар та нар болио чадваргүй, ёс зүйгүй халтар багш нар

  • irgen (202.72.245.122)

    2018-09-03

    Hn. uls tur l hiij bga tsarai in biz de, ard tumnii huuhduud l hohirno, Nuguu hediin huuhed yah ch ugui dee