“Фэйсбүүк” компанийн удирдлагууд ирнэ

“Фэйсбүүк” компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид энэ сарын 4-7-нд манай улсад ирнэ. Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр тэдэнтэй уулзаж, эх орондоо урьжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хонконг, Тайвань, Монгол болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Чен, Ази, Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал Жефф Ву нар багтсан байна.

Тус компанийн төлөөлөгчид манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж, хамтран ажиллах юм. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)