Дэлхийн шатрын 43-р олимпиадад оролцох баг тамирчдад Төрийн далбаа гардуулан өглөө

Дэлхийн шатрын 43-р олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид Их Тэнгэр цогцолборт бэлтгэлээ амжилттай хийлээ. 
Энэ удаагийн бэлтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүн Г.Занданшатар дэмжин ажилласан бөгөөд 2018.09.01-ний өдөр баг тамирчидтай уулзаж, бэлтгэл сургуульлалттай танилцсан.
Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын Дарга Г.Занданшатар олимпиадын багийн ахлагч, МШХ-ны гүйцэтгэх захирал Ц.Цогбаярт тэмцээндээ амжилттай оролцохыг бэлгэдэн Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч, амжилт хүслээ. 
Мөн энэ үеэр тамирчид Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, багийн эв нэгдэлтэй байж, шудрага өрсөлдөхөө амлан тангараг өргөв.
Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, УЗГишүүн Г.Баатар нар МШХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Даваасүрэнгийн орчуулсан ДШХ-ны Дасгалжуулагчийн зөвлөлийн НБД Efstratios Grivas-ын Дасгалжуулагч нарт зориулан гаргасан `Хос тэмээ`номын дээжээс олимпиадын багийн тамирчдад бэлэг болгон өглөө. 
43-р олимпиадад оролцох баг тамирчид спортын хослол болон `Gobi cashmere`-ын урласан пиджакаар ижилсэн бөгөөд МШХ-ны ЕНБД Б.Наранбаатар баг тамирчиддаа ноолууран пиджакийг гардуулсан.

Баг тамирчиддаа бэлтгэл сургуульлалтаа сайн хийж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье!.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)