Өвөрмонгол эмч нар үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийж байна
- 2018-09-06
- Нийгэм
- 0

Энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд Соёлын төв өргөөний Уран зургийн галерей болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр “Хятад орныг танин мэдэх, Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн хүрээнд өвөрмонгол эмч нар үнэ, төлбөргүй үзлэг оношлогоо хийж байна.
Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээлснээр, Өвөрмонголдоо алдартай найман эмч төлбөргүй оношлогоо хийж, эрүүл мэндийн сурталчилгаа, зөвлөгөө өгч, шинжилгээ хийж, уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр үйлчилж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)