Үндэсний бөхийн холбоо ерөнхийлөгчийг эсэргүүцэв

“Монголын үндэсний бөхийн холбоо” төрийн бус байгууллагаас Бөхийн өргөөг төрд шилжүүлэх Ерөнхийлөгчийн хүсэлтийг эсэргүүцэн мэдэгдэл өнөөдөр /2018.9.7/гаргажээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.9.7/ Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн билээ. Тэрбээр албан бичигтээ “Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэсэн юм. Үүнийг эсэргүүцэн “Монголын үндэсний бөхийн холбоо” төрийн бус байгууллагаас гаргасан мэдэгдэлд "Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах хүсэлт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, өмчлөгчийн эрхэнд халдаж байна” гэж үзжээ.

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдчихаад байгаа бөгөөд нэгийг нь ерөнхийлөгч Л.Чинбат, нөгөөг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ толгойлдог юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)